УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: С.Гантогоо

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг долоо хоног тутам тогтмол хүргэж эхэлсэн. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулах юм. Ингэхдээ уншигч, үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс оролцогчид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогыг өгнө. Оролцогчид тэндээс өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулах юм.

“Асуусанд баярлалаа” видео контентын эхний дугаарт жүжигчин Т.Энэрэлийг урьж оролцуулсан бол удаах дугаарын зочноор жүжигчин Э.Мөнхтөрийг урьсан. Харин энэ долоо хоногийн дугаарт дуучин С.Гантогоо оролцлоо. Тэрбээр өөрийн бие даасан уран бүтээлүүдийн зэрэгцээ дуучин Л.Насанбуянтай хамтарсан дуунуудаа хүргэж байгаа. Хамгийн сүүлд Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиогч, продюсер Б.Ангирмаагийн “Чиний харцанд дууг шинэчилж хүргээд буй.

С.Гантогоо БНСУ-ын SBS телевизийн “Оддын хаан” цэнгээнт нэвтрүүлэгт 2012 онд оролцсоноор үзэгчдийн сонирхлыг ихэд татсан. Түүнчлэн 2015 онд “Монгол дуу дэлхийд” шоу нэвтрүүлэгт оролцож, мөн “Боловсрол суваг” телевизийн албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэдэг “Яг түүн шиг-2” нэвтрүүлэгт амжилттай өрсөлдөж, үзэгчдийн хайр, талархлыг хүлээсэн оролцогчдын нэг болсон юм. Түүний амьдралын тухай өгүүлсэн “Шар автобус” баримтат киног Өмнөд Солонгосын найруулагч Чон Су Хы бүтээж, Сөүл хотод нээлтийг нь хийж байв.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний 17:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-02 20:06

Миний хайртай дуучин.
Хүүхдийн төлөө дуугардагт баярладаг шүү.
Үе тэнгийн дээрэлхэлтийн тухай ярихад хүүхдээсээ асуусан чинь манай хүүг олон удаа хүүхэд дээрэлхэж арга хэмжээ авсан

Холбоотой мэдээ

Back to top button