"Mongolian Mining Corporation"-ийн борлуулалтын хэмжээ 194 хувиар өсөв

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation" компани 2024 онд эргэн төлөгдөх бондынхоо зургаан хувийг буцаан худалдан авчээ. Дээрх хувь нь 26 сая 160 мянган ам.доллартой тэнцэж буй. Товчхондоо тус компани нээлттэй зах зээлээс 26 сая ам.долларын бондоо эргүүлэн худалдан авсан байна.
Уг бондын хугацаа 2024 онд дуусаж буй. Бондын үлдэгдэл 350 сая 249 мянган ам.доллартой тэнцэж байгаа билээ.
ММС-ийн зүгээс бондоос буцаан худалдан авах хэмжээ, хугацаа болон үнийн хувьд тодорхойгүйгээс гадна худалдан авах эсэхээ ТУЗ-ийн шийдвэрээр баталгаажуулах талаар мэдээлсэн.
Мөн уг компанийн борлуулалт өнгөрсөн онд 4.7 сая тоннд хүрч, 2021 онтой харьцуулахад 194 хувиар өссөн байна. Тодруулбал, 2022 онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор тус компанийн нүүрс тээврийн 136 гаруй мянган автомашин нэвтэрсэн нь 2021 онтой харьцуулахад 141 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
ММС-ийн нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэнээр орлого нь 546.2 сая ам.долларт хүрсэн байна. Цэвэр ашиг нь 59.2 сая ам.доллартой тэнцэж буй. Мөн тус компани алтны салбарт үйл ажиллагаагаа тэлэхийн тулд "Erdene Resource Development" компанид 40 сая ам.доллаоын хөрөнгө оруулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.