ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Төгрөгийн ханш суларч, оны эцэст ам.доллар 3743 төгрөгтэй тэнцэнэ

Шинжээчдийн макро эдийн засгийн 2023 оны I улирлын болон энэ оны эцсийн төсөөллийг гаргасан байна. Энэ оны I улирлын шинжээчдийн дүгнэлтээр,

  • Инфляц бага зэрэг өсөж 12.5 хувь
  • Эдийн засгийн өсөлт буурч 3.9 хувь
  • Төв банкны бодлогын хүү өнөөгийн түвшинд тогтвортой байж 13.0 хувь
  • Зээлийн хүү өнөөгийн түвшинд тогтвортой байж 16.1 хувь
  • Төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларч 3537.3 төгрөг болно хэмээн таамагласан юм.

Энэ оны I улирлын байдлаар инфляцыг 10.4-15.0 хувийн түвшинтэй байхаар тооцоолжээ. Гэсэн хэдий ч I улирал дуусаж буй энэ үед инфляцын түвшин 12.5 хувиас хэтрэхгүй байдалтай байна. Учир нь одоогоор улсын хэмжээнд инфляцын түвшин 12.2 хувьтай байгаа юм.

Мөн бодлогын хүүд төдийлөн өөрчлөлт орохгүй гэх таамаглалтай байгаа ажээ. Шинжээчдийн дүгнэлтээр 12.0-14.0 хувийн хүлээлттэй байна. Эхний улирлын байдлаар бодлогын хүү 13.0 хувьтай байгаа бөгөөд Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээсэн юм.

Харин төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларч дунджаар 3500-3681 төгрөгийн хооронд байна хэмээн үзжээ. Гэсэн хэдий ч таамаглалын тархалтын аргаар тооцвол энэ улирлын төгсгөлд хамгийн ихдээ 3550 төгрөгтэй тэнцэнэ хэмээж буй. Өнөөдрийн байдлаар ам.доллар 3525.51 төгрөгтэй тэнцэж байгаа юм.

-Энэ онц эцэст макро эдийн засгийн төсөөлөл хэрхэх вэ-

Шинжээчдийн үзэж буйгаар инфляцын түвшин буурч, 11.4 хувьд хүрнэ гэж таамаглаж буй. Гэсэн хэдий ч магадлалын тархалтаар тооцож үзвэл инфляцын түвшин 12.0-12.9 хувьтай байх боломж 23 хувьтай байгаа ажээ. Товчхондоо энэ оны эцэст инфляцын түвшин 12.0-оос доошлохгүй байх магадлал нэлээд өндөр хувьтай байгаа юм.

Бусад үзүүлэлтүүдийн хувьд,

  • Эдийн засгийн өсөлтийг өнөөгийн түвшинд 4.7 хувь
  • Төв банкны бодлогын хүү бага зэрэг буурч, 12.6 хувь
  • Зээлийн хүү өнөөгийн түвшинд тогтвортой байж 16.0 хувь
  • Төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларч 3743.8 төгрөг болно гэж таамагласан.

Төгрөгийн ханшийн сулрал үргэлжилж, оны эцсээр ам.доллар 3743.8 төгрөгт хүрнэ хэмээн таамаглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-27 14:40

Юу бичсэн, ш�##� худлаа, юу бичиж байснаа өөрөө ч мэдээгүй юм шиг байна.

зочин
зочин
2023-03-27 15:08

Сэтгүүлчид хаяглав : в�##�ютын ханшийн сулр�##� гэж юу гэсэн утга вэ? в�##�ютын ханш чангарахад эсрэгээр төгрөгийн ханш сулрах юм бишүү? үг сонгохдоо анхаар�##�тай хандахгүй бол мэдээллийн чинь утга санаа өөрчлөгдөх юм шиг санагдлаа

Зочин
Зочин
2023-03-27 15:28

Төгрөгийн хаш суларч в�##�ют чангарч байгаан биш үү СЭТГҮҮЛЧЭЭ

Зочин
Зочин
2023-03-27 16:45

oilgosongvi

Холбоотой мэдээ

Back to top button