Нийгэм мэдээ

Хуулийн завсар хавчуулагдсан витамины импорт

Хуулийн шинэчлэл хийх үйл явц нь зарим салбарт хэд хэдэн асуудлыг үүсгэсээр. Үүний нэг нь гаалийн салбарын импортлох бүтээгдэхүүний асуудал юм.

УИХ-аас баталсан Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9-д зааснаар Хилийн чанадаас эм, эмийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд хилээр оруулахыг хориглоно гэж заасан байдаг.

Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулахдаа "Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход зөвшөөрөл авна " гэх заалтыг хүчингүй болгосон. Товчоор бол зөвшөөрөл шаардахгүйгээр хилээр нэвтрүүлж болно гэсэн үг.

Ингээд харвал биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохын тулд зөвшөөрөл авч болно, авахгүй ч байсан болно гэх хоёрдмол утга үүсэж буй. Монгол Улсын газар нутагт хоёр өөр утга бүхий хоёр хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

Хамгийн энгийнээр бодвол иргэд витамин хилээр оруулж ирэхийн тулд дээрх хуулийн завсар хавчуулагдаж буй. Гаалийн байгууллагаас олон нийтийн эрүүл мэндэд хохирол учрах эрсдэлийг тооцоолж Эм, эмийн хэрэгслийн тухай хуульд заасан шаардлагыг тавьж байгаа ажээ. Хэрэв иргэн үүнийг эсэргүүцвэл Зөвшөөрлийн тухай хуулийг урдаа барих боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button