УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: Х.Баярмаа

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” видео контентыг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Контентын зочид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм.

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ удаагийн дугаарт жүжигчин Х.Баярмаа оролцлоо. Тэрбээр уран бүтээлүүдэд жүжигчнээр ажиллахын зэрэгцээ “Хас фильм” студидээ продюсерын үүрэг гүйцэтгэж, дэлгэцийн уран бүтээлүүдийн арын албыг давхар хашдаг.

Үзэгчид Х.Баярмааг найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын ганц охин гэдгээр нь андахгүй. Тэрбээр СУИС-ийн оюутан ахуйгаасаа “Шилдэг өнгө” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, 2012 онд 62 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож байв. Үргэлжлүүлэн урлагийн боловсролоо дээшлүүлж, АНУ-ын Миссуригийн их сургуулийг кино зохиолч, продюсероор дүүргэсэн юм. Өнөөдрийг хүртэл “Аюултай харилцаа”, “Замбуулин дуусах болоогүй”, “Галзуу зугаалга”, “Хиртээгүй сарнай” зэрэг дэлгэцийн 20 шахам уран бүтээлийн  гол болон туслах дүрд тоглосноос гадна Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт пост драмын жүжгийг Монголд анх удаа “Орфей” театрынхан үзэгчдэд хүргэхэд уг жүжгийн Дуня буюу Авдотья Раскольниковагийн дүрд амжилттай тоглосон. Түүнчлэн “Бурханы авралаар чи ирлээ”, “Яг түүн шиг” зэрэг шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, авьяаслаг уран бүтээлч гэдгээ харуулсан юм. Тэрбээр хамгийн сүүлд “Эмоци” продакшны 10 жилийн ойдоо зориулсан бүтээсэн “Баян боол” уран сайхны кинонд тоглосон бөгөөд эл уран бүтээл нь кинотеатруудаар гарсан даруйдаа хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүн үзсэн киногоор тодроод буй.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-31 20:00

ЭНЭ ИХ АВЬЯАСЛАГ МУНДАГ ХҮҮХЭД ХҮМҮҮЖИЛ САЙТАЙ ТӨРМӨЛ УРЛАГИЙН АВЬЯАСТАЙ ЭЛДЭВ ХЭЛ АМАНД ӨРТӨӨД БАЙДАГГҮЙ ДАРУУХАН УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙЧИХЭЭД ЯВДАГ ХҮҮХЭД.ЭЕРЭГ ДҮР МАШ САЙН ЗОХИДОГ ХҮСЭЛБААТАР ӨЛЗИЙХҮҮ ХОЁР САЙН ХҮМҮҮЖҮҮЛСЭН Ё.ЦОГ ГУАЙ Ч МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН АМЖИЛТ

Холбоотой мэдээ

Back to top button