Нийгэм мэдээ
Замын-Үүдийн боомтоор 2,4 кг алт гаргах гэж байгаад баригджээ

Замын-Үүд боомтын "Автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор"-ын зорчигчийн гарах чиглэлд гуравдугаар сарын 29-ний өдөр хилээр алт гаргах гэсэн үйлдлийг таслан зогсоожээ.
Тодруулбал, Монгол улсын иргэн Т, Б нар гурван ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан байна.
Тус хэргийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.