Гадаад мэдээДЭЛХИЙ

Wallmart 2026 онд дэлгүүрийнхээ 65 хувийг автомат болгоно

Wallmart компани 2000 гаруй ажилчдыг цомхотгохоо зарласны дараа дэлгүүрээ автомат болгож байгаа билээ. Тодруулбал, 2026 он гэхэд дэлгүүрийнхээ 65 хувийг автомат болно гэдгийг мэдээлэв.

Тэд онлайн захиалгын хүргэлтийг зохицуулахын тулд асар том дэлгүүрүүдээ автоматжуулж, цахим худалдааны төв болоход анхаарлаа хандуулан, автоматжуулалтад зориулсан хөрөнгө оруулалтаа нэмж буй.

Уг шийдвэр нь АНУ-ын хамгийн том хувийн ажил олгогч буюу АНУ-ын 1.7 сая орчим ажилчин, гадаадад 60 гаруй мянган ажилчдын ажлын байрны баталгаа эргэлзээтэй болов. Компанийн зүгээс бага цалинтай албан тушаалын хэрэгцээг бууруулна гэж тус тооцоолж байгаа юм.

АНУ-ын 5000 гаруй дэлгүүр ажиллуулдаг Walmart ажилчдаа дахин цомхотгох магадлалтай байгаа ажээ.

Тэд борлуулалтаа 2024 оны нэгдүгээр сарын 31-ны өдрийн байдлаар цэвэр борлуулалт нь 2.5-3 хувиар өснө хэмээж буй. Нэгж хувьцааны ашиг нь 5.90-6.05 ам.доллар болно гэж тооцоолжээ.

Тэд автоматжуулсан компани болохын тулд хүнсний роботын Alert Innovation компанийг худалдан авч, Knapp зэрэг компаниудтай хамтран ажиллаж байгаа. Энэ онд дээрх чиглэлээр 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button