УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаяр: Жилд 3850 хүн нохойд хазуулж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар яг одоо "Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж эхэллээ.

Уг хуулийн төсөл нь анхдагч бөгөөд өмнө нь энэхүү харилцааг зохицуулж байгаагүй гэдгээрээ онцлог аж. Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, амьтнаа хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай талаар хуулийн төсөлд тусгажээ. 

Хуулийн төслийн талаар ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр "Жилд 3850 хүн хүүхэд нохойд хазуулж байна. Түүний эмчилгээнд нэг хүнд дунджаар 120 мянган төгрөг зарцуулагддаг.

Нохойг буудаж хороох нь нийтэд аюултай, хүчирхийлэл аллага харуулсан явдал болж буй юм. Энэ хүрээнд хуулийг хүн рүү чиглэсэн хүний эрхийн хууль гэж ойлгох хэрэгтэй.

Мөн хүний эрүүл мэндийг хамгаалсан хууль. Нохой, муураар дамжин халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг гэдгийг Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулдаг.

Энэ бол хайрыг түгээхэд чиглэсэн хууль. Амьтныг хайрлах, нэгнийгээ хайрлахад чиглэсэн. Амьд амьтныг яргалж, тамалж байгааг харсан хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг. Амьтныг хайрлаж сурсан хүүхэд том болоод хүнийг хайрладаг" хэмээн танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-06 20:41

Б.Энхбаярын популизм эмх замбараагаа �##�дав.Сонгууль дөхжээ дээ.Харсан үзсэн юмаа шүүмжлэх болов.Үүнийг л топ Популизм гэдэг юм.ХОЛ ЯВАХГҮЙ ЭЭ Б.ЭНХБАЯРАА

Зочин
Зочин
2023-04-06 23:40

Зэрлэг нохой муур монголыг эзэлсэн. Монгол гудамжны эзэнгүй зэрлэг золбин нохой мууранд хүч хүрэлгүй 75 аар бууж өглөө.

Холбоотой мэдээ

Back to top button