Нийгэм мэдээ

Иргэд сард 16 өдөр хог цэвэрлэж, 640 мянган төгрөгийн цалин авна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2023 онд төвийн зургаан дүүргийн 120 иргэнийг иргэдийн бүлэгт бүртгэн зуслан, ногоон бүс, Богд уул, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар, далан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ил задгай хогийг цэвэрлүүлж байна.

Иргэдийн бүлгийн ажилчид өдөрт таван цагаар, сард 16 өдөр ажиллаж 640 мянган төгрөгийн цалин авах юм.

Иргэдийн бүлгийг ийнхүү ажиллуулж буйн зорилго нь олон цагаар ажиллах боломжгүй хүмүүс, гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд эдгээр хүмүүс арваннэгдүгээр сарын 30 хүртэл ажиллана.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн бүлэг 2016 оноос ажиллуулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button