Асуусанд баярлалаа: Э.Пүрэвжаргал

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Контентын зочид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм.
“Асуусанд баярлалаа” видео контентын энэ дугаагийн дугаарт жүжигчин Э.Пүрэвжаргал оролцлоо. Тэрбээр өнөөдрөөс “Хамба” фильм студийн найруулагч Б.Ганболдын “Намаг” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж буй.
Пунтик буюу Э.Пүрэвжаргал ахлах ангидаа кабелийн сувагт хөтлөгч хийдэг байв. Ажилдаа хичээнгүй байснаас уу, түүнийг үнэлсэн үү, телевизийнх нь удирдлагууд түүнд сэтгүүлчээр суралцахыг санал болгожээ. Тэрбээр “Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид элссэн ч удалгүй бодлоо өөрчилж, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар багшийн удирдлагад жүжигчнээр суралцжээ. Өдгөө үзэгчид түүнийг найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, “Кино цамхаг” студийн “Ороолон”, “Админ Зэт”, “Хөхөөний үүр”, найруулагч Б.Цогтбаярын “Богд хаан”, “Харанхуй хад”, найруулагч Г.Бадамрагчаагийн “Үүлэн хээтэй орчлон”, “Этик” продакшны “Хэлгүй жим”, “Хас урлан” фильмийн “Хиртээгүй сарнай”, “Тоонот” пикчерсийн “Сүүдрээр гэтэгч” уран сайхны кино, найруулагч С.Баттулгын “Бүтэн амьдрал”, “А артист” продакшны “30 өдөр, 30 секс” олон ангит кинонд тоглосноор нь танина.
Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний 14:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.