
Stalwart E-Sport баг PUBG mobile төрөлд Зүүн Азийн аварга боллоо. Энэ нь тэдний аваргалж буй тав дахь удаагийн тохиол юм.
Тодруулбал, энэ хаврын PMPL-д тус баг хоёр шинэ тоглогчтой орж ирсэн билээ. Гэсэн хэдий ч өөрсдийн байраа алдсангүй. Нийт 18 тоглолтоос гадна лигийн шатнаас цуглуулсан онооны нийлбэрээр ийн аваргалсан юм.
2023 оны хаврын мэргэжлийн лиг сар гаруй хугацаанд болж, өндөрлөлөө. Тэмцээний финалын тоглолтууд гурван өдрийн турш буюу дөрөвдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд болж өндөрлөсөн юм.
Тэдний дараагаар NBeSports болон 4 merical vibes багууд дэд, гутгаар байрыг эзэлсэн. Ингэснээр манай улсын гурван баг эхний гурван байрыг эзэллээ.
Мөн MVP тоглогчоор Stalwart Esport багийн ТОР тодорлоо.
Хүснэгтийг тэргүүлсэн эхний 12 баг дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэх Пакистан бүсийн найман багтай өрсөлдөх Өмнөд Азийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Манай улсаас таван баг оролцохоор боллоо.
Уг тэмцээнээс аварга авсан баг Саудын Арабт долоодугаар сарын 11-16-ны өдөр болох Зуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Тус тэмцээнд бүс бүсийн шилдэг багууд өрсөлдөх бөгөөд шагналын сан нь гурван сая ам.доллар билээ.
Эргэн сануулбал, тэд энэ удаа аварга болсноор Зүүн Азийн мэргэжлийн лигт хоёр дахь удаагаа түрүүлж буй. Өмнө нь Зүүн Азийн аваргаар Stalwart нэрнээс хоёр, Астра академи нэрнээс нэг удаа аваргалж байсан түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мэргэжлийн лиг, зүүн азийн аварга хоёроо ялгаж бичээрэй. бүгдийг тоолоод 5 гээд бичвэл буруу шүү. мэргэжлийн лигтээ бол хоёр дахь удаагаа аварг�##�ж байгаа шүү хөөрхөн сэтгүүлч минь