УЛС ТӨР

“Саарал жагсаалтад орлоо гээд валютын ханш өсөх нөхцөл байдал үүсэхгүй”

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэх болон саарал жагсаалтад орсон асуудлыг хэлэлцлээ. Бүлгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цаашид хэрхэх талаар хэлэлцэж, гуравдугаар хэлэлцүүлгийг явуулахаар болжээ.

Харин саарал жагсаалтын асуудлаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Лхагвасүрэн "Саарал жагсаалтад орлоо гээд валютын ханш өсөх бодит нөхцөл байдал үүсэхгүй. Монгол банк долоо хоногт хоёр удаа интервенци хийдгээрээ хийгээд явна. Хөөн иргэдийн гадаад дансны шилжүүлээд тодорхой хүндрэл үүсгэхгүй гэж харж байгаа" гэсэн юм.

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Энэ сэдвээр улс төржөөд байх шаардлага байхгүй. Манай улс дөрвөн зөвлөмжийг шаардлагагүй биелүүлсэн. Хоёр зөвлөмж нь шүүхийн шийдэх асуудал байсан. Ер нь эдийн засгийн өршөөлийн хуулиас үүдэж, зах зээл дээр гэнэт их хэмжээний мөнгө гарч ирсэн. Одоогоос 3-4 жилийн өмнөх төрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж хэлмээр байна" гэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгч буй мэдээллээр Монгол Улсын бондуудын ханш гадны зах зээл дээр хэвийн байгаа. Тиймээс дараачийн хурлаар саарал жагсаалтаас гарахын төлөө ажиллаж эхэлнэ гэв.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-18 14:10

Cialis Generico Visa Electron Viagra E Arginina Kamagra Daily Use [url=http://cialibuy.com]generic cialis canada[/url] 1000 Mg Zithromax Or

StevSlarie
StevSlarie
2020-01-28 08:33

Cialis Tiempo Duracion [url=http://abcialisnews.com]cialis tablets for sale[/url] Viagra Milano п»їcialis Confortid

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 22:10

Wellbutrin And Breast Growth http://abcialisnews.com - cialis without prescription World Best Online Pharmacy Review Buy Cialis Finasteride 10mg

Холбоотой мэдээ

Back to top button