“Mamypoko” хүү том залуу болжээ

Монголын зах зээлд хамгийн сайн танигдсан "MamyPoko" брэнд монгол хүүхдүүдийн нэг дугаарын сонголт байсаар ирсэн. Анх 2003 онд "MamyPoko" живх Монголын зах зээлд нэвтэрсэн бөгөөд энэ жил 20 жилийн ой нь тохиож байна. "MamyPoko" живхний анхны хэрэглэгчид өдгөө 20 нас хүрч байгаа бөгөөд, магадгүй ээж аав болон анхны үрсээ өлгийдөж байгаа биз ээ.
2016 онд "MamyPoko" живхний сурталчилгаанд тоглож байсан нялх хүү энэ жил сургуульд орж, нэгдүгээр ангиа төгссөн том сурагч болжээ. Дөнгөж төрөөд зургаан сартайдаа Японы "Unicharm" компанийн "MamyPoko" живхний нүүр царай болж байсан А.Мөнх-Эрдэнэ хүү япон сургуульд орсон тухайгаа мөн хуваалцлаа.
Зургаахан сартайдаа брэндийн нүүр царай болж байсан түүнд сурлагын өндөр амжилт хүсье.
"MamyPoko" брэнд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд эх үрсэд зориулсан олон ажил хийж, хэрэгжүүлсээр ирсэн нь нүдээ олсон, олны талархлыг хүлээсэн амжилттай төслүүд болжээ. Тухайлбал дөнгөж төрсөн нярайн үрсдээ зориулсан “Анхны бэлэг” төсөл, төрөх эмнэлгүүдийг тохижуулах, эмнэлгүүдэд шинэ өлгий бэлэглэх, ээж нарт хамгийн их хэрэг болдог хүүхэд хуурайлах ширээ байрлуулах зэрэг ажлууд өнөөдөр ч ээж, хүүхдүүдэд үр шимээ өгсөөр байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүүхдүүд, тэдний эцэг эхийг дэмжсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн "MamyPoko" брэнд цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.
"MamyPoko" брэнд нь 20 жилийн ойг тохиолдуулан “MamyPoko-той жаалууд” уралдаан зарласан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг MamyPoko Mongolia фейсбүүк хуудаснаас авах боломжтой.
2016 онд хийгдсэн MamyPoko брэндийн сурталчилгааг бүрэн эхээр үзэхийг хүсвэл доор линк дээр дараарай.
#MamyPoko_20_жил #MamyPoko #живх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Япон памперсний нүүр артс болсно япон сурд ороош одоо нээх. Туйлширцан ичихгүй бол 20 гарчаад ч би мамипокод тоглож бсн нтр гд бүлт үсрээд ярилцлага өгөөд явх бхдаа нээх инфлүүнсэр яаж ийж бгад ямар нэг юмараа од болчих гл угаасаа өөр ч ажлын байр байх бишдээ
Ataarhuu yum uu, teneg yum uu haha
Хөөрхөн юм аа, миний хүү байнгийн хэрэглэгч байсан даа
Сайн живх шүү, хүүхдээ бага байхад байнга хэрэглэдэг байсан. Нүүр цариа болсон хүүд баяр хүргэе
Hoorhonoo mini boon boon,hair
Хөөрхөн хүүд баяр хүргэе амжилт хүсье.