ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

"Mongolian Mining Corporation"-ийн нүүрсний гарц 1182 хувиар өслөө

Хонконгийн хөрөнийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation" гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 3.14 сая тонн коксжих нүүрс боловсруулсан байна.

Дээрх гарцыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 1182 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

Тус компанийн "Rom" буюу уурхайгаас шууд гарган авсан нүүрсний гарц 3.87 сая тонн болж, өмнөх улирлаасаа 35 хувиар өссөн байна. Олборлолтын хувьд 3.14 сая тонн коксжих нүүрс боловсруулж, 1.4 сая тонн угаасан коксжих нүүрс гарган авсан ажээ.

Ташрамд дурдахад, “Mongolian Mining Corporation” компани үйл ажиллагаагаа алтны салбарт тэлэхээр “Erdene Resource Development”-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button