Нэг дороос: Гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг хүлээж авалгүй, яллах дүгнэлтийг уншиж байна

НЭМЭЛТ: 11:50 ЦАГ
Шүүх хуралдаан өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хэлэлцэж түр завсарласан билээ. Тэгвэл энэ хугацаанд хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэрлэжээ.
- Гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй.
- Шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай, заримыг нь нээлттэй зохион явуулах өмнөх шийдвэрээ баримталж ажиллахаар болов.
- Хөгжлийн банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийнэ.
- Шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах саналыг боломжтой гэж үзсэн.
- Өмгөөлөгчдийн хэргийг тусгаарлуулах хүсэлтийг хүлээж авахгүй хэмээн мэдэгдэв
Шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсны дараа прокурорын талаас яллах дүгнэлтийг уншиж байна.
-Н.Батбаяр болон Н.Алтанхуяг нар шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүслээ-
НЭМЭЛТ: 11:30 ЦАГ
Шүүх хуралдаан үргэлжилж буй. Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг зохион байгуулах санал хүсэлт, дэгийн талаар хэлэлцсэн билээ.
Одоогоор прокурорын зүгээс ялын тогтоол уншиж буй. Тэгвэл ялын тогтоол уншихаас өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Н.Батбаяр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг гаргав.
Н.Алтанхуягийн өмгөөлөгч н.Болдбаатар "Хөгжлийн банкны гэх хэрэгт Н.Алтанхуяг ямар ч холбоогүй. Шинжээчийн дүгнэлтээр ч баталсан. Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Засгийн газраас гарагсан тогтоолуудтай холбогдуулж процесс зөрчсөн гэх үнэдслэлээр шалгаж байна. Тиймээс Эрүүгийн хэргийн тодорхой заалтуудыг үндэслэж, Н.Алтанхуягт холбогдох хэргийг тусгаарлаж, шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтийг гаргалаа.
Мөн Н.Батбаяр өөрийгөө өмгөөлж оролцож байгаа бөгөөд шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол хууль бус шийдвэр гарах вий гэх иргэдийн хардалт хэвээр байхыг дурдав.
Тэрбээр "Ийм өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал өмнө нь болж байгаагүй. Хэлмэгдүүлэлтийн үед болж байсан юм билээ. Энэ шүүх хурал иргэдийн хамгийн их анхаарлыг нь татаж буй хурал юм. Тиймээс Төрийн ордонд хийж байсан шиг телевизээр дамжуулж, нээлттэй явуулахыг хүсэж байна.
Нээлттэй явуулж чадвал иргэд үнэн зөв явсан эсэхийг шийдэж чадна. Тиймээс анхааралдаа авна уу. Төрийн ордны хэлэлцүүлгийг телевизүүдээр шууд дамжуулахад төсвөөс мөнгө гаргасан юм билээ. Энэ удаагийн шүүх хурлыг ч нээлттэй явуулж, иргэдийн бухимдлыг тайлах хэрэгтэй" гэсэн юм.
Шүүхийн бүрэлдэхүүнээс шүүх хурлыг зарим тохиолдолд хаалттай, заримд нь нээлттэй зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн билээ.

-Талуудын саналыг хэлэлцэхээр түр завсарлав-
НЭМЭЛТ: 11:01 ЦАГ
Хэргийн оролцогч бүхий л талаас хүсэлт, шүүх хуралдаан явуулах дараалал, дэгтэй холбоотой саналыг сонслоо.
Мөн яллах дүгнэлтийг улсын яллагчийн санал болгосон хэмжээнд сонсох бол нөгөө талаас бүтнээр уншуулах хүсэлтэй байгаа ажээ. Түүнчлэн шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн санал хүсэлтүүдийг зөвлөлдөхөөр түр завсарлав.
-Дараах шүүгдэгчдийг ЦАГААТГАХ байр сууринаас өмгөөлнө-
НЭМЭЛТ: 10:30 ЦАГ
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр өдрийн хугацаанд өмгөөлөгчид өөрийн хүсэлтүүдээ илэрхийлсээр буй. Энэ хугацаанд шүүгдэгчдийн ялыг хэрэгсэхгүй болгох, цагаатгах чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагааг үзүүлж байгаа ажээ.
Үүнд,
1. Дашжамцын Уянга
2. Түмэн-Өлзийн Оюунчимэг
3. Баасанхөхийн Чинзориг
4. Авирмэдийн Хүчитбаатар
5. Баттулгын Амгалан
6. Тэлэнгэдийн Мөнхтулга
7. Хүрэлсайханы Баттулга / хахууль өгөх/
8. Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн
9. Чимэдцэрэнгийн Цоожсүрэн
10. Ёндонцэрэнлэйгийн Баатарчилэг /улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах/
11. Сайнбаярын Батзориг
12. Ганбаатарын Гантогтох
13. Давагийн Цогтбаатар
14. Батлутын Будхүү
15. Лхачины Мягмаржав
16. Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ /хахууль авах/
17. Жигжидийн Оюунчимэг
18. Базархүүгийн Даажамба /хахууль авах/
19. Мягмарсүрэнгийн Баярмагнай
20. Бэгзсүрэнгийн Шинэбаатар
21. Нанжидын Мөнхбат
22. Бат-Очирын Батбаатар /хахууль өгөх, мөнгө угаах/
23. Отгонбатын Батбаатар
24. Чулаанбатын Нэргүй
25. Мягмарсүрэнгийн Баянмөнх
26. Бадрахын Найдалаа
27. Бядраны Лхагвасүрэн
28. Магсарын Золжаргал
29. Чогсомын Мөнхбаяр
30. Баасандоржийн Батзаяа
31. Должидын Батбаяр /мөнгө угаах/
32. Гомбын Цолмон /мөнгө угаах/
33. Бэгзжавын Цэрэндаваа /гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх/
34. Цэрэндаваагийн Баатарбилэг /хахууль өгөх, мөнгө угаах/
35. Цэрэндоржийн Цэвэгмэд /гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх/
36. Шүхэртийн Бүтэд /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах/
37. Нанзадын Баярчимэг
38. Гочоосүрэнгийн Санжмятав /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах/
39. Бэрэнбаралын Мөнхтөр /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах/
40. Мөнхтөрийн Цэлмэг /гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх/
41. Төмөрбаатарын Болдмаа /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/
42. Гочоосүрэнгийн Байгальмаа
43. Гонгорын Галсанням /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах/
44. Цогбаатарын Содхүү /санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх/
45. Нямжавын Батбаяр
46. Энхболдын Эрдэнэбилэг
47. Огнонгийн Хуягцогт
48. Батхуягийн Цолмон
49. Пүрэвийн Мягмардорж
50. Цогтжаргалын Ууганбаяр
51. Далрайн Даваасамбуу
52. Ганибалын Амартүвшин
53. Хассуурийн Ганхуяг
54. Ёндонцэрэнлэйн Баатарбилэг
55. Норовын Алтанхуяг
56. Баярын Баттөр
57. "Хааны Харгуй" ХХК
-Шүүх хурал 36 минут хоцорч эхэллээ-
НЭМЭЛТ: 09.06 ЦАГ
"Хөгжлийн банк"-ны гэх хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал 08.30 цагт эхлэх байсан боловч 09.06 цагт эхэллээ. Хоёр дахь өдөр ирц хүрээгүй хэдий ч эхний өдрийн ирцээр үргэлжлүүлж буйд зарим шүүгдэгчид шүүмжиллээ. Мөн шүүгдэгч 84 хүнээс 58 нь 1-2 үйлдэлтэй байгаа тул хэргийг зээлээр нь ангилж явуулах хүсэлтийг удаа дараа илэрхийлэв.

"Хөгжлийн банк"-ны гэх хэрэгт нийт 80 иргэн, дөрвөн хуулийн этгээд холбогдож буй. Уг хэргийн анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн ч хойшлогдсон билээ.
Тэгвэл уг шүүх хэлэлцүүлгийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны 08.30 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн юм. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хурлын эхний өдөр 80 хүнэс 79 нь ирж, шүүгдэгч Б.Будхүү болон нэг хуулийн этгээдийн нэг нь ирээгүй байв. Улмаар шүүх хуралдааныг ирцийн улмаас хойшлуулсан юм. Мөн өмгөөлөгчдийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан зэрэг асуудлын улмаас хоёр ч удаа түр завсарласан билээ.
Мөн шүүхийн тогтоол бүхий гэрч болон шинжээчид ирээгүй явдал нь өмгөөлөгчдийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн гол шалтгаан юм. Учир нь шүүхийн тогтоол хэдийн гарсан тул шүүх хуралдаанд ороогүй гэрч Эрүүгийн хариуцлага хүлээдэг билээ. Тиймээс албадан авч ирэх ёстой юаж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ш тээ. Бүгдийг нь шорон руу ач. Аулгайчуудыги
Gerch ,shjncheevh nar ni yagaad irehgui bgan.Bolohgui bol zaabal abchiruulj gerchluul muysain nobshnuudiug
37 оноос дор юм биш үү
Хариуцлагаа хүлээж өр өө төлж хохирлыг барагдуулж ял гэм зэм ээ хуульд заасны дагуу адил тэгш үүрэх ёстой