Н.Батбаяр болон Н.Алтанхуяг нар шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүслээ

Шүүх хуралдаан үргэлжилж буй. Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг зохион байгуулах санал хүсэлт, дэгийн талаар хэлэлцсэн билээ.
Одоогоор прокурорын зүгээс ялын тогтоол уншиж буй. Тэгвэл ялын тогтоол уншихаас өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Н.Батбаяр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг гаргав.
Н.Алтанхуягийн өмгөөлөгч н.Болдбаатар "Хөгжлийн банкны гэх хэрэгт Н.Алтанхуяг ямар ч холбоогүй. Шинжээчийн дүгнэлтээр ч баталсан. Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Засгийн газраас гарагсан тогтоолуудтай холбогдуулж процесс зөрчсөн гэх үнэдслэлээр шалгаж байна. Тиймээс Эрүүгийн хэргийн тодорхой заалтуудыг үндэслэж, Н.Алтанхуягт холбогдох хэргийг тусгаарлаж, шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтийг гаргалаа.
Мөн Н.Батбаяр өөрийгөө өмгөөлж оролцож байгаа бөгөөд шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол хууль бус шийдвэр гарах вий гэх иргэдийн хардалт хэвээр байхыг дурдав.
Тэрбээр "Ийм өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал өмнө нь болж байгаагүй. Хэлмэгдүүлэлтийн үед болж байсан юм билээ. Энэ шүүх хурал иргэдийн хамгийн их анхаарлыг нь татаж буй хурал юм. Тиймээс Төрийн ордонд хийж байсан шиг телевизээр дамжуулж, нээлттэй явуулахыг хүсэж байна.
Нээлттэй явуулж чадвал иргэд үнэн зөв явсан эсэхийг шийдэж чадна. Тиймээс анхааралдаа авна уу. Төрийн ордны хэлэлцүүлгийг телевизүүдээр шууд дамжуулахад төсвөөс мөнгө гаргасан юм билээ. Энэ удаагийн шүүх хурлыг ч нээлттэй явуулж, иргэдийн бухимдлыг тайлах хэрэгтэй" гэсэн юм.
Шүүхийн бүрэлдэхүүнээс шүүх хурлыг зарим тохиолдолд хаалттай, заримд нь нээлттэй зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ 2 үзлийн хулгайч ннарыг хэн хаацайлах гээд бнаа ард түмэн үзэх эрхтэй
Чи шүүгч үү
Батбаяр гуай ш�##�чигнаад байлгүй онгодоо дуудаачээ
Ха�##�ттай шүүх хур�##� хийж бна гэдэг чинь их но-той до. Айгаагүй бол наад шүүх гээчээ нээлттэй хийгээч. Битгий жүжиг тоглоцгоогоод бай.
..айх зүйлгү л юм бол зүгээрээ ,шүүх үүргээ гүйцэтгэх нь үүрэг..тэгээд ч УИХ гишүүн асан, хэн нэгэнд сэжүүр олгох тийм зүйл санаачлаагүй ...л юм бол бусадтай адил яяявагдаг..
Энэ �##�танхуяг,батбаяр хоёр ч цайрсан гарууд даа гүлдийчихээд ичих нүүргүй болсон үзлийн амьтад.Ардчиллын нэрийг ашиглаад эрх мэдэлтэй болонгуутаа ард түмнээс хураасан татварын мөнгийг ,цадахаа мэддэггүй золбин гөлөг шиг цус�##�цгаасан,нүдний булай өлөнгүүд.