Нийгмийн

Багваахай цэцгийн бүх хэсгийг идэж болно

Багваахай цэцгийн бүх хэсгийг идэж болно.

Үүнийг эрдэмтэд нотолсон бөгөөд цэцгэнд A, C, K витамин өндөр тунгаар, E, B витамин бага тунгаар, иш, навчинд нь төмөр, кальци, магни агуулагдана. Антиоксидантаар баялаг багваахай цэцгийг цусан дахь сахар хэмжээг багасгах, даралт буулгах, жин хасах, хоол боловсруулах системийг эмчлэх зэргээр 1600 оны үеэс хэрэглэж иржээ.

Багваахайг хатааж цай болгох, хандлаж хэрэглэх нь нийтлэг ч дэлхийн улс орнууудад хоол хүнсэнд түгээмэл хэрэглэдэг байна. Багваахайн цэцгээр цай хийж, шарж, бас хоол чимэглэх нь элбэг. Харин ишээр нь хоол хийж иддэг. Навчаар нь соус хийж, шөл гаргаж бас төрөл бүрийн амтлагчийн оронд хэрэглэнэ.

Багваахайн иш, навчийг ногоон өнгийн ногоонуудтай хольж, сармисаар амтлан амтлаг хачир болгон иддэг байна. Багваахай Хятадын уламжлах анагаах ухаанд түлхүү хэрэглэдэг үнэ цэнэтэй ургамал юм.

Гэхдээ багваахай цэцгийг хэрэглэхдээ маш сайн угааж, мөн мэргэжлийн хүмүүсийн судалгаа, шинжилгээний мэдээллийг авч зохистой тунгаар хэрэглэх нь зүйтэй юм.

Эх сурвалж бүхий мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-22 12:44

Яаж сайн угаах вэ ? Бичил ертөнцийнхнийг устгахын тулд.

Зочин
Зочин
2023-04-22 18:43

Заа энэ цэцэгийн хувь заяа хөөрхий боллоо доо эмт ургам�##�ын тухай ингэж дэлгэрэнгүй бичиж оруулахаа больмоор юум

Холбоотой мэдээ

Back to top button