Нийгмийн

“Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг саарал жагсаалтад орууллаа”

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийв. Мэдээлэлд олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж , Монгол банкны дэд Ерөнхийлөгч Лхагвасүрэн нар оролцлоо. Тус бүлгийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон Монгол Улс  ФАТФ-ын саарал жагсаалтад орсон тухай ярилцжээ.

Улмаар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж аваад байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.  Мөн ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон асуудлаар Засгийн газын зарим гишүүд болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудын удирдлагыг оролцуулан хуралджээ.

МАН-ын бүлгийн хуралд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Лхагвасүрэн оролцжээ. Тэрбээр энэ үеэр, “Монгол Улс  олон улсын терроризм мөнгө угаахтай тэмцэх байгууллагад 2004 онд элсэж анхныхаа хуулийг баталсан. Хамгийн сүүлд тус байгууллагын харилцан үнэлэгээний 9 хүнтэй баг Монгол Улсын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж 2017 оны тавдугаар сард  ФАТФ-ын хяналтад оруулсан. Үүнийгээ сая ФАТФ албан ёсоор зарлаж байгаа нь энэ. Үндсэндээ 4 үйл ажиллагаан дээр цааш ажиллах шаардлагатай гэж үзсэн. ФАТФ аливаа нэгэн хориг арга хэмжээ авахыг шаардахгүй гэдгээ гишүүддээ мэдэгдсэн. Тийм учраас олон улсын төлбөр тооцоо зогсоно,  валютын усгал орж ирэхгүй гэсэн болгоомжлол байх явдалгүй юм” хэмээжээ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “2013-2016 оны санхүүгийн байдлаар үнэлгээ хийсэн. Ил тодын тухай  хууль гэж 2015 оны наймдугаар сард  батлагдсан.  Энэ үеэр  Монгол Улсын хөрөнгө 34 их наяд төгрөгөөр нэмэгдэж, байснаасаа 150 хувь нэмэгдсэн. Ийм сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан түүхтэй. 2016 оны наадмын үеэр хоёр хууль хүчээр баталсаны нэг нь Ил тодын хууль нөгөө нь Өршөөлийн хууль юм. Ингэж хууль гаргасны дараа Монголын хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь олон гадаад улсад сэжиг төрсөн нь мэдээж. Ингээд 2016 оны сүүлчээр  ФАТФ-ын есөн хүнтэй баг ирж ажиллаад үнэлгээ хийсэн. Тайлангаа 2017 оны тавдугаар сард гаргасан. Үүгээрээ 40 зөвлөмж өгсөн юм. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллааад 4-5 асуудлаас бусдыг нь биелүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг саарал жагсаалтад орууллаа. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн дархлааг сайжруулах ажил хийгдэж байна. Улсын валютын нөөц 3,8 тэрбум ам доллар болж өслөө.  Өртэй байсан бол одоо 363 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байна.  2018 онд төсөв ашигтай, 2019 онд төсвийн орлого давж биелэх боломжтой байна.  Эдийн засгийн өсөлт 7,3 хувь байна. Энэ бүхэн бол багахан шиг савлагааг даваад гарчих эдийн засгийн дархлааг бий болгохоор хийж байгаа ажлын маань үр дүн.  Сарал жагсаалтад орсноор валютын ханшийг хөөрөгдөнө, гадаад гүйлгээ зогсоно гэхчлэн сандраад байх шаардлаггүй болов уу гэж харж байна” гэв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-21 19:18

Hunii ami ersdeh yavdal urgeljilser bna.ingeed bhuu erh meddeltenguudee

Холбоотой мэдээ

Back to top button