УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: “Gangbay” С.Баянмөнх

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Контентын зочид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм.

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ удаагийн дугаарт “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин Баянаа буюу С.Баянмөнх оролцлоо. Тэрбээр өнгөрсөн жил реп мюзикл “Кассета” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн бол ирэх тавдугаар сараас Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуягийн цомнол “Хязгааргүй” хип хопера мюзиклээр үзэгчидтэй “уулзана”.

С.Баянмөнх уран бүтээлийн гараагаа СУИС-д хөгжимт театрын жүжигчнээр суралцаж байх үедээ “Gangbay” хамтлагаа байгуулснаар эхэлсэн. Тус хамтлагийн “Тайл”, “Ганган цагаан”, “Seen”, “Моя” гэхчилэн “цацсан” дуу бүр нь хит болсныг залуус андахгүй мэдэх болов уу.

Анхны “Xalxstar” цомгоо 2020 онд 10 дуутайгаар, удаах цомгоо мөн 10 дуутайгаар “Gilbee” хэмээн нэрлэж 2021 онд гаргаж байв. Мөн өнгөрсөн намар найруулагч А.Баттүшигийн “Бэхэн зүрх” киноны дууг дуулсан нь ч олонд хүрсэн юм. С.Баянмөнх мэргэжлийн жүжигчин гэдгээ “Боловсрол” суваг телезийн бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож харуулсан. Тэгвэл тун удахгүй дээр дурдсан найруулагч З.Далайгийн найруулах “Хязгааргүй” мюзиклийн гол дүрийг бүтээж, дахин батлах аж.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button