Нийгэм мэдээ

"Төрийн банк" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа

"Төрийн банк" ХК 2022 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа.

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор 2022 оны татварын дараах цэвэр ашгийн 50 /тавь/ хувийг нийт эргэлтэнд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцааны нэгж хувьцаанд 63.68 /жаран гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Тус шийдвэрийн дагуу нийт хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 60.50 /татвар суутгасан дүн/ төгрөгөөр тооцсон ногдол ашгийг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-иар дамжуулан 2023 оны 04 сарын 28-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button