Австралийн шигшээ дараагийн шатанд шалгарч, Монголын баг талбайдаа хоёр хожигдлоо

Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны В хэсгийн тоглолтыг манай улсад зохион байгуулж байгаа билээ.
Тус хэсэгт Австрали, Тайвань болон манай улсын шигшээ багууд хоорондоо өрсөлдсөн юм.
Дөрөвдүгээр сарын 24-нд эхэлсэн уг тэмцээн Австралийн эсрэг Монголын шигшээ багийн хооронд эхэлсэн юм. Австралийн шигшээ багийн охид тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, тоглолтын үндсэн цагт 11:0 харьцаатайгаар ялалт байгуулсан билээ.

Харин тоглолтын хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр манай улсын шигшээ баг Тайванийн эсрэг тоглов. Энэ нь хэсгийн сүүлийн тоглолт байсан юм. Тэмцээний эхний үед Тайванийн баг нэг гоол оруулж, хоёрдугаар хагаст хоёр гоол оруулав. Ийнхүү Тайванийн шигшээ баг 3:0 харьцаатайгаар Монголын шигшээг буулгаж авч, тэмцээнээ өндөрлүүллээ.

Урьдчилсан шатны сүүлийн тоглолт дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Австрали болон Тайванийн шигшээ багийн хооронд өрнөв. Тэдний хожсон нь дараагийн шатанд шалгарах байлаа. Учир нь хоёр баг нэг нэг хожилтой байсан юм.

Тоглолтын эхний үед Австралийн шигшээ баг нэг гоол оруулав. Харин хоёрдугаар үед хоёр гоол оруулснаар Тайванийн шигшээ багийг буулган авсан юм. Ингэснээр Австралийн 17 хүртэлх насны шигшээ баг дараагийн шатанд шалгарлаа.

Манай улсын шигшээ багийн хувьд анх удаагаа олон улсын тэмцээнд оролцсон тохиолдол байлаа. Тэднийг ирэх наймдугаар сард Зүүн Азийн залуучуудын наадам хүлээж байгаа билээ. Уг наадмыг Монгол Улсад зохион байгуулах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sain uu?Usyg ni jaahan shahval zvgeer bnaa.Zaluu setgvvlchiin nvd hurts,vg helleg yaruu bh boltugai
Үргэлж л хожигддог шд