Нийгэм мэдээ

Дэн буудлуудын чиглэлийг өөрчлөх уулзалтад эзэд нь ирсэнгүй

Ерөнхий боловсролын сургуультай залгаа Өнөр хорооллын гудамж дагуух дэн буудлуудын асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг гурав дахь хурлаараа иргэд, эцэг эхчүүдтэй уулзалт хийлээ.

Уг нь дэн буудлын эзэдтэй уулзаж сайн дураараа үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх талаар ярилцаж ойлголцсон, уулзалтан дээр ирж асуудлаа тайлбарлаж, санамж бичиг зурахаар тохирсон ч ирээгүй байна.

Ажлын хэсэг "Дэн буудлын асуудлыг хүч түрсэн, захиргааны аргаар шийдэхээс илүүтэй аль болох ойлголцол, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг зорьж байгаа боловч асуудал улам л түвэгтэй зам руугаа явж байгаад харамсч байна. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгч, иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий субъектийн хувьд энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллах болно" гэж мэдээллээ.

Өчнөөн олон жил хямд үнэтэй, хяналт үйлчилгээ султай, биеэ үнэлэгч, архи дарс нийлж хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг эл газрын эзэд гэхээсээ илүүтэй давхар дамжсан түрээст орсон нь дийлэнх.

Ямартай ч хүүхдийн орчинд элдэв бусармаг үйлдэл, ёс бус үг хэллэг, согтуу хүмүүсийн хөл хөдөлгөөн үүсгэдэг газар нь эдгээр дэн буудлууд тул ажлын хэсэг цэгцлэхээс нааш зогсохгүй гэдгээ хатуухан мэдэгдээд байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-09 12:58

ЦАГААР ОРУУЛДГИЙГ НЬ БОЛИХ ХЭРЭГТЭЙ УГААСАА ДЭН БУУДАЛ ГЭДЭГ МААНЬ АРХИДАЖ ЗАВХАЙРЧ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БУЗРЫН ГАЗАР.ДЭЭР НЭГ ДЭН БУУДЛЫН ГАДАА ЗОГСОЖ БАЙХАД ДООР НЬ ХҮҮХДҮҮД ЦУГЛАЦАН БАЙХААР НЬ ОЧИХОД ХОЁРДУГААР ДАВХРЫН ӨРӨӨНД ХОЁР СОГТУУ ЭР ЭМ ХОЁР ООЁЭ ӨШӨӨ ХҮЧТЭЙ НААД АЛ ЧИНЬ ТАВИЛААШДЭЭ П...МИНЭЭ ГЭЖ ОРИЛООД БИ БУУДЛЫН ЭЗЭНД ХЭЛЭХЭД ЧАМД ХАМААГҮЙ ЭНЭ ХОЁРЫН ЯАХ НЬ ТЭДНИЙ ХЭРЭГ ГЭЖУГААМ.ЭНЭ Л БУРУУ ҮЛГЭРЛЭЛ ҮҮНЭЭС ХҮҮХДҮҮД ЮУ СУРАВ АЛ ГЭДЭГ ҮГ СУРЛАА АЛ ТАВЬДАГ ГЭДГИЙГ МЭДЭЖ АВЛАА ЭНЭ Л ИХ МУУ ШҮҮ

Зочин
Зочин
2023-05-10 10:29

Уулзолтад уриад байхдаа яадгийн, зарим �######�шгүй асуудлыг хүчээр шийдэх хэрэгтэй. Төр төмөр нүүртэй байх хэрэгтэй, хэтэрхий үлбэгэр юм

Зочин
Зочин
2023-05-10 10:50

Ийм зүйлийг �##�бан хүчээр шийдэж болно, БӨӨН ХАР ЭНЕРГИ БУГШСАН ГАЗРЫГ �######�УУЛЖ УСТГА

Ядуу ард.
Ядуу ард.
2023-05-10 13:58

Дэн бууд�##� нэрээр банз�##�даж �########�дагчид цуглардаг газар болчихсон. Өдөр шөнөгүй архид�##�т,�########�д�##�т ,бие үнэлэгчид цувж байдаг. Тэнд хамгийн бузар булай �##########�р�##�,эр эмийн явд�##� болж байдаг нь үнэн???? ДЭН БУУДЛЫН ЭЗДҮҮДЭД МӨНГӨ Л ОЛДОЖ БАЙВАЛ ЯАХ НЬ ХАМААГҮЙ, ТИЙМЭЭС ХҮЧЭЭР ЗАВХАЙРЛЫГ ТАСЛАН ЗОГСОО!

Зочин
Зочин
2023-05-11 10:50

дандаа хятад солонгос эзэдүүтэй юм чинь

Зочин
Зочин
2023-05-12 14:31

Гэнэт г�##� түймрийн аюул гараад г�##� команд очих гэсэн чинь түгжрээ их байлаа гэх мэтээр зориудаар дуусгачихая л даа

Зочин
Зочин
2023-12-14 06:23

Буулгах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button