СПОРТ

Дэлхийн дэвжээнд медалиа ихэрлүүлсэн, эмээ өвөөгийн охин Л.Энхрийлэн гэж хэн бэ

Одоогоос долоон жилийн өмнө “Чингис хаан” гран прид 17 насандаа түрүүлж, шуугиан тарьж байсан Л.Энхрийлэн одоо 24 настай. Түүнийг жүдо бөхийн хүрээллийнхэн, шимтэн үзэгчид нь өсөх ирээдүйтэй шилдэг жүдоч, эх орныхоо нэрийг дэлхийд гарна хэмээн уухайлан дэмжсээр ирсэн. Тэр ч итгэлийг нь алдахгүй бахдам амжилтуудыг үзүүлж, их спортод дэлхийн шилдгүүдтэй хүч тэнцүүхэн барилдсаар явна.

Л.Энхрийлэн 2019 онд хүнд бэртэл авч их спортдоо эргэн ирж томоохон амжилтуудыг үзүүлж чадсан юм. Энэ тухайгаа манай сайтад өгсөн ярилцлагадаа, "Би 2019 онд бэртсэн. Бэртэл маань бүр хүндрээд мэс засал хийлгэхээс өөр арга байгаагүй. Тиймээс тэр жил мэс засал хийлгэсэн. Түүнээс хойш өмнөх шигээ эрэмгий дайчин, галтай цогтой, өөртөө итгэлтэй барилдаж чадахгүй байсан. “Бэртлээ сэдрээчих вий” гэж айгаад ч юм уу.

Бэртлээс эргэн ирэхэд надад амар байгаагүй. Хүнд хэцүү, шантрах үе зөндөө байсан. Ямар ч байсан тэр бүх хүнд үеийг давлаа, ялалтын бахдал, аз жаргалаар солигдсонд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагдаж байна" хэмээн ярьж байв.

Багаасаа эмээ, өвөөтэйгөө хамт өссөн Л.Энхрийлэн 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр барилдаж буй. Багаасаа бөхөд хорхойтой, жүдогоор барилдах сонирхолтой байсан ч эмээ нь анхандаа эрс дургүйцсэн гэнэ. Сав л хийвэл жүдогийн бэлтгэлийн танхим руу дэгдчихдэг охиноо өрөвдөөд ч тэр үү, гэнэт нэг өдөр бэлтгэл хийхийг зөвшөөрч, Ц.Шийрэв багшид шавь оруулжээ.

Л.Энхрийлэнгийн талаар Ц.Шийрэв багш “Хөөрхөн ааштай, хөдөлмөрч. Хүний үгнээс зөрнө гэж үгүй. Нэг удаа суниа гэсэн бол яг л хэлсний дагуу гүйцэтгэнэ. Бусдад тусархаг. Бэлтгэл дээр зөвхөн өөрөө юм суръя гэх бус бусдад мэдүүлэхийг хичээдэг. Д.Сумъяаг залгамжилж яваа шавиараа бахархаж байна. Шавьдаа жүдогоор барилдсан эхний жил нь дан техник заасан. Багаасаа амьдралын хатуу, хүтүүг үзчихсэн, тэвчээртэй. Авьяасыг хөдөлмөрөөр тордоод байхад амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. 16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэхэд хэчнээн их баярласан гэж санана. Шавийн минь нас залуу, амжилт нь бүр ч залуу. Л.Энхрийлэнг эмээ нь их дэмждэг. Шавиа амжилтад хүргээд эмээг нь баярлуулчих юм сан гэж хичээж явдаг” хэмээн тодотгосон юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалиа Катарын Доха хотод өчигдөрхөн ихэрлүүлээд буй ОУХМ Л.Энхрийлэнгийн амжилтуудаас дурдвал

  • 2022 оны Ташкентын ДАШТ-ий хүрэл медаль
  • 2023 оны Дохагийн дэлхийн аваргаас хүрэл медаль
  • 2013 оны өсвөрийн ААШТ-ий мөнгөн медаль
  • 2019 оны Азийн аваргаас мөнгөн медаль
  • 2017 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медаль
  • 2016, 2022 оны Улаанбаатар Их дуулгаас мөнгөн медаль
  • 2018 оны Дюссельфөрдын Их дуулгаас хүрэл медаль
  • 2021 оны Абу Дабигийн Их дуулгаас хүрэл медаль хүртсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-10 10:33

Монголын нэр яахав, сар бүр авдаг хэдэн цаастай болбол аштай юү

Зөнч
Зөнч
2023-05-10 10:42

Амжилт,сайн барилдлаа улам хичээгээрэй

Зочин
Зочин
2023-05-10 11:09

Мундаг шүү амжилт хүсье ээ

Зочин
Зочин
2023-05-10 11:09

Үнэхээр ясны тамирчин даа

Зочин
Зочин
2023-05-10 11:10

Хөөрхөн бүсгүйд амжилт

Зочин
Зочин
2023-05-10 11:38

2016 оны Улаанбаатар Гран При тэмцээний аварга
2022 оны Улаанбаатар их дуулга тэмцээний аварга
ТҮвшин нь өөр 2 тэмцээн

Зочин
Зочин
2023-05-10 13:24

ЭНХРИЙЛЭНГИЙН БАРИЛДАХЫГ ХАРААД ЯПОНЫ АХ ДҮҮ АВАРГУУД ШЭЭС НЬ ГОДОГДООД ЭМЭГТЭЙ АВАРГА НЬ АХАА НАМАЙГ ЭНЭ МОНГОЛ ЗОГСООХ ЮМ БАЙНА ГЭХЭД АХ НЬ ХАРИН ТИЙМЭЭ БИ БОДООД Л СУУЖИЙНАА ГЭЖ ЯРИХЫГ НЬ БИ ЭНЭ ХОЁР ДЭЛДЭНГЭЭРЭЭ СОНСООД БАЯРЛААД ТЭР ӨДРӨӨ СУШИ ИДЭЖ САКЭ УУГААД ТАС.ХӨӨРХӨН ОХИН МАШ ЭРЭМГИЙ ЗОРИГТОЙ ДАЙЧИН БАРИЛДААНТАЙ ХАМГИЙН ГОЛ НЬ СПОРТЫН ХҮНИЙ ХҮЧИРХЭГ СЭТГЭЛ ЗҮЙ ЭНЭ ОХИНООС ХАРАГДДАГ ХОЖИМ МОНГОЛЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ДУУРСГАХ ЭНЭ ОХИНЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИХ НЬ ЗӨВ АМЖИЛТ ЭНХРИЙЛЭЭН ЧИ ЧАДНАА ТИВ ДЭЛХИЙ ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛЬ АВАХ ЭРХ ЧИНИЙ ГАРТ БҮХ БОЛОМЖ БҮРДЧИХЭЭД БАЙНА

hun
hun
2023-05-12 12:44
Reply to  Зочин

ter uta abe chin uur jind barilddag shdee

Лхагва
Лхагва
2023-05-11 18:04

2016 онд Улаанбаатар их дуулгаас �##�тан мед�##�ь,2022 оны Улаанбаатар гранд сламаас �##�тан мед�##�ь хүртсэн шүү �##�даатай бичсэн байна

Тамир
Тамир
2023-05-12 13:31

Нутагтаа болсон чингич хаан гранпри тэмцээн дээр японы эмэгтэй жүдочинд хариугүй цэвэр даруулчихаа шахаж цэвэр дарчих гж бсан японы эмэгтэй жүдочыг эргүүлж шидэж гранпри шагн�##�аа авч бсан тэр үед хуучны тамирчин дасг�##�жуулагч япон жүдочын цэвэр дар�##�тнаас хэн ч гарч бгаагүй мундаг эмэгтэй жүдоч гарах нь гж бсан мундаг даа амжилт олохын хэрээр өөрөө өөрийгөө хурцлаж урьд урьдын барилдааны �##�даа оноогоо давтахгүйг хичээж дэлхийн аваргаас �##�т авч төрийн дууллаа парисын тэнгэрт эгшиглүүж дэгүчиг саваарай доха дээр чи �##�тыг авсан олимпоор �##�тыг авч би чамаас илүү гэдгээ харуулаарай бэлтгэл сург�##�танд нь амжилт

Холбоотой мэдээ

Back to top button