Г.Занданшатар: Баялгийн сангийн асуудлыг удахгүй шийднэ

Ашигт малтмал, эрдэс баялгаас олсон орлогыг иргэддээ ижил тэгш, шударгаар хүртээхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг удахгүй хэлэлцэн батална гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
Тэрээр нийслэлийн БЗД-ийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Энэ үеэр иргэд цалин тэтгэвэр, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлуудаас гадна нийтийн боломжийг хулгайлсан авлигын хэргүүд, баялгын тэгш бус хуваарилалтад хамгийн ихээр бухимдаж байгаагаа илэрхийлэв.
2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Баялгийн сан байгуулах шийдвэр гарсан хэдий ч гурван жил гаруй хугацаанд уг асуудал гацсан.
Ажлын хэсэг, яамдуудын дундах ойлголтын зөрүүтэй байдлыг арилгаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн дараа яаралтайгаар Баялгийн сангийн асуудлыг шийднэ гэж УИХ-ын дарга хэлжээ. Ингэснээр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг уг санд төвлөрүүлж, хуримтлал үүсгэн, одоо ба ирээдүй үеийнхэнд тэгш хуваарилах боломж бүрдэнэ гэж үздэг.
Харин сангийн менежмент, удирдлагыг оновчтой тодорхойлсноор ашигт малтмалын томоохон ордуудын баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг үндэслэж, баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн орчин бүрдэх боломжтой гэж судлаачид үзэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ордны арын цэцэрлэг нээх шийдвэр чинь жил тойрлоо. Удахгүй гэдэг чинь хэдэн жилийг хэлээд байнаа.
УИХ даргаа үе үе та барьцгүй ярьдгаа
болиоч нийслэлийн дүүргүүдийг хот хороодыг дүүрэг болгоно гэж 3 хоногийн өмнө нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа сонин юм яриад байсан одоо энэ хуулиа бас цаг хугацаатай баримжаатай яриач зүүдээ санаг�##�здаг юмуу даа
Юуны чинь давхарга бүрийн төлөөлөл вэ. Бүүр попроод явчих юмаа. УИХ-ын гишүүн чинь хууль эрх зүй эдийн засгийн өндөр мэргэшилтэй төрд 20-оос доошгүй жил ажилласан мэргэшсэн �##�бан хаагч байх ёстой. Тэгэхээр их хур�##�д м�##�чин хэрэггүй, бөхчин хэрэггүй, дуучин хэрэггүй, оёдолчин, са�##�ьчин, үсчин, архи пивоны технологич, сэтгүүлч гэх мэт мэргэжлийн нөхөд ёстой туйч хэрэггүй.