УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Иргэд гишүүдийн тоог 152 биш, 108 эсвэл 120 болгох саналтай байна"

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар болон бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, уулзалтууд зохион байгуулан саналыг нь сонслоо.

Уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн тухайд дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч 152 болгохыг дэмжихгүй саналтай байна. Харин 108 болон 120 хүртэл нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг хэлж байв. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа нь олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттай байхыг хүсч буйн илэрхийлэл гэж УИХ-ын дарга хэллээ.

Гэхдээ жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг намууд зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүс жагсаалтаар халхавч хийхвий хэмээн хардаж буйгаа иргэд хэлж байна. Мөн парламентад нийгмийн бүлгийн төлөөллүүдийг тэгш оролцуулах замаар ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхийг чухалчлан дэмжих саналтай иргэд багагүй байлаа.

Цар тахлын болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал нэлэнхүйдээ дордсон учраас шүүмжлэл, бухимдалтай иргэд их байна. Ялангуяа цалин, тэтгэврийг нэмэхгүй бол өдөр тутмын хүнс, гурил, будаагаа арай ядан авч, зарим эм, тариагаа худалдан авч дийлэхээ больсон тухай уулзалт бүрт хөндөгдөж байлаа. Хөдөө орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 15 хүртэлх хувиар нэмэгдсэн тул үүнд нийцүүлэн цалин, тэтгэврийг өсгөхийг олон иргэн шаардсан. УИХ-ын дарга Г.Занданшатар, эдийн засгийн нөхцөл байдал сэргэж,  эхний улиралд өсөлт 7.6 хувьд хүрсэн бол оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ өсөлтийг ард иргэдийн амьдралд бодитоор хүргэж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг УИХ баримталж байгааг тодотгов. Мөн шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтын талаар иргэд санал бодлоо илэрхийлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийж, баялгийн тэгш бус хуваарилалт  бий болсон нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төр засагтаа шахалт, шаардлага тавьж буйг хүлээн авах ёстой гэж үзэж буйгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Энэ хүрээнд Үндэсний баялгийн санг байгуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох асуудлыг УИХ-ын яаралтай хэлэлцэж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-15 16:23

Ажил хийдэг 76 уг нь ханг�##�ттай. Ажил хйидэггүй 76 гардаг учраас т�##� нь л хур�##�даа суудаг. Ажил хийдэггүй УИХ -д 108 гарлаа гэхэд 55 нь хур�##�даа сууна, чанарын ялгаа юу байна.

Зочин
Зочин
2023-05-15 16:25

Занданхүү дарга шиг хэрэггүй бовгор 152 болчихвол яанаа тэгээд ч 152 гайгүй хүн олох маш хэцүү байхшүү

Зочин
Зочин
2023-05-15 16:30

99 байв�##� яасан вэ туслахгүй байяа

Худлаа хуцаад байгаарай
Худлаа хуцаад байгаарай
2023-05-15 18:01

Худлаа хуцаад байгаарай

Аагий
Аагий
2023-05-15 18:02

Тэнэг

Зочин
Зочин
2023-05-15 18:05

Солиороод бна уу яагаад бна

Зочин
Зочин
2023-05-15 19:08

Ийм улс орныг дампууруулсан Их хурлаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулмааргүй бна. Ихэнх нь хулгайч шүү дээ. Ил д�##�д мэдэгдсэн мэдэгдээгүй л болохоос. Одоо бүр сүүлчийн аргаа хэрэглээд 152 биш 110 хавьцаа болгож ам хаах нь

Зочин
Зочин
2023-05-16 11:38

101 гөлөг болоод үз гэж хэлээд бнашд

Зочин
Зочин
2023-05-16 13:07

Үр дүнтэй ажил хийсэн бол урамшуулдаг, муу ажилласан бол шийтгэдэг байх нь зарчим. Муу ажилласан байхад ямар үндэслэлээр гишүүдийн тоог нэмэх юм бэ? Иргэд УИХ-д, гишүүдэд нь муу дүн байнга тавьдаг.

Зочин
Зочин
2023-05-16 16:22

Ih bna. 76 bhad l bolno. Chanartai hun songoo.

Холбоотой мэдээ

Back to top button