УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Иргэддээ загнуулсан УИХ хөдөлж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг сонгогчиддоо танилцуулах уулзалтыг хийсэн. Энэ үеэр ард иргэдийн зүгээс уг хуулийн төсөлтэй танилцахаас илүүтэй УИХ-ын гишүүдийг шүүмжилж загнах нь их байсан.

Мөн иргэдийн амьдралын чанар доройтож, үнийн өсөлтөд туйлдаж, шударга бус байдал гаарчхаад байхад УИХ ч, Засгийн газар ч яагаад дорвитой, бодитой, хурдтай ажиллахгүй байна вэ гэдэг асуултыг ихээр тавьсан байна.  

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн томилолтоосоо ирсэн даруйдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзсан юм. Уулзалтаар, иргэдийн амьдралын бодит нөхцөл байдлыг дээшлүүлж, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг шинэчлэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр бодит шийдвэр гаргах шаардлагатай болсон талаар ярилцжээ.

Мөн энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу энэ сарын 16-нд хуралдаж, дээрх асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.  

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн мөн нэг онцгой анхаарал хандуулж хөндсөн сэдэв нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүдийг гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэх, гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй байхад гүжирдэн гүтгэх замаар сошиалаар хэрэг үүрүүлэх болсон явдал.

Уг зорилтот мэдээллийн улмаас парламентын засаглалын нэр хүнд унаж, улмаар төр иргэдийн итгэлцэл үгүй болоод байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олноороо ярьсан байна. Гол нь, хэрэв энэ байдал цаашид удаан үргэлжилбэл монгол төрийн легитим чанар алдагдаж, дахин сэргэх аргагүй нөхцөл байдал үүснэ гэдгийг УИХ-ын гишүүд онцоллоо.

Хамгийн ноцтой нь сүүлийн үед ил далд байдлаар дарангуйлал тогтож, хүний эрх ихээр зөрчигдөж, нийгэм бүхэлдээ үл илэрхийлэх айдаст автсан гэдэг гомдол зөвхөн УИХ-ын гишүүдийн тойрогтоо хийсэн уулзалтын үеэр яригдаад зогсохгүй, УИХ-д ч олноор ирэх болсон байна.

Ямартай ч, УИХ-ыг гэмт хэргийн үүр уурхай хэмээн харлуулах сонирхлын ард УИХ болон Засгийн газрын хооронд сонгууль болж буй мэт дүр зураг харагдах болсон нь нууц биш. Харин өчигдрийн бүлгийн хурлаар Засгийн газар сонгуульд орохгүй, УИХ ажлаа дүгнүүлж сонгуульд оролцно шүү гэдгийг засагтаа шууд биш ч далдуур сануулжээ.

Д.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-17 09:36

ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.

Зочин
Зочин
2023-05-17 10:03

Нэгэнт гишүүлийнхээ тоог 50 хүнээр нэмэх нь тодорхой болсоон иргэдээ та бүхэн тайван амг�##�ан байцгаана уу. Та бүхний ц�##�ин тэтгэврийг чинь мөн боломжийн хэмжээнд нэмэхээр эрх баригчид чинь сэтгэл шулуудсан шүү.

Зочин
Зочин
2023-05-17 11:06

Ухаарсан мэт ойлгосон мэт дүр эсгэхээ тэд мэднэ ээ, өмднийхөө карманд бол түй май та нар гээд эрхий хуруугаа дунд долооворын завсарт хавчуулчихсан л байгаа доо.

Zochin
Zochin
2023-05-17 13:04

Odoo baigaa gishuud dotroos neg ch oligtoi hun baihgui. Buh zeel, JDU-iig ed nar avch baina. Ard tumnii amidral yamar hetsuu bolsnyg medehgui. Dandaa hudlaa, saihan yarsan humuus baih yumaa.

Холбоотой мэдээ

Back to top button