НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
"Дэрэн" клубийн өсвөрийн шигшээ баг цом өргөлөө

Монголын хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насны хөвгүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 15-ны өдрүүдэд болсон юм.
Нийт 13 багийн 241 тамирчин оролцсоноос Б.Орхон дасгалжуулагчтай "Дэрэн" клубийн өсвөрийн шигшээ баг Улсын аварга боллоо.

- Дэд байрт Д.Нанжид дасгалжуулагчтай "ДМЮ" клуб
- Гутгаар байрыг Э.Хатанбаатар дасгалжуулагчтай "Хоромхон",
- Шагналт байрт Б.Чин-Оргил дасгалжуулагчтай "Би Си Эйч Лионс" клуб тус тус байрыг эзэлжээ.
Мөн Улсын аваргын тэмцээний шилдгүүдийг тодруулсан юм. Үүнд,
- Шилдэг хаалгач - "Дэрэн" клубийн Б.Хүслэн

- Шилдэг хамгаалагч - "ДМЮ" клубийн М.Анар

- Шилдэг хагас хамгаалагч - "Хоромхон" клубийн Б.Батмэнд

- Шилдэг довтлогч - "Би Си Эйч Лионс" клубийн Б.Сугарсүрэн /28 гоол/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.