УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: С.Батзориг

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Контентын зочид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм.

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ дугаагийн дугаарт жүжигчин С.Батзориг оролцлоо. Тэрбээр хамгийн сүүлд “Боловсрол” телевизийн бэлтгэн хүргэдэг “Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэгт оролцож, бүтэн нэг улирлын турш цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй “уулзсан”. Түүнчлэн “Хэрмэл жүжигчид” уран сайхны киногоо Европын холбооны улсуудад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа толилуулаад иржээ. Мөн тун удахгүй буюу ирэх зургадугаар сарын 2-ноос “Орфей” театрын хүргэх Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг” жүжгийн Дудраагийн дүрээр үзэгчидтэй тайзнаас дахин “мэндчилэх” юм.

С.Батзориг зургадугаар ангиасаа л Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж, төгсөөд СУИС-д шалгуулан, элсжээ. Тэрбээр СУИС-ийг 2011 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлагад төгссөн байна. Хүүхдийн ордонд суралцаж байхдаа “Өлгийтэй инээд” хүүхдийн хошин шоу тоглолтод голлон оролцдог, СУИС-д оюутан болоод курсын болон дипломын ажлын гол дүрүүдэд ажиллаж байсан тэрбээр ажлын гараагаа “Х ТҮЦ” продакшнд тайз зөөхөөс эхэлжээ. Одоо ч тус продакшнаараа овоглож яваа тэрбээр өнгөрсөн хугацаанд “IFI” продакшны “Итгэл”, найруулагч Ц.Амартүвшингийн “Зуун жилийн эморол”, “Х ТҮЦ” продакшны “Базарваань”, “Logic” фильмийн “Энгийн иргэн” зэрэг кинонд тоглосны зэрэгцээ “Guru” медиагийн бүтээл найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кинонд зургийн даргаар ажилласан юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр бие даан бүтээсэн дэлгэцийн уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэж буй бөгөөд “In da house-1,2” болон “Хэрмэл жүжигчид” уран сайхны киног толилуулаад байна.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button