УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүх: “Эрэл” ХХК Хөгжлийн банканд 173.9 тэрбум төгрөг төлнө

“Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилтэд Хөгжлийн банкнаас

  • 2013 онд 14.0 сая ам доллар,
  • 2014 онд 13.1 сая евро,
  • 2015 онд 9.0 сая ам.доллар буюу санхүүжилт олгох үеийн албан ханшаар тооцвол 72.6 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилтийг олгож байжээ.

Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-тай байгуулсан дээрх гурван Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 аравдугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 39.5 сая ам.доллар, 18.3 сая евро нийт 202.9 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн.

“Эрэл” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, тус компанитай холбоотой Иргэний хэргийн шүүх хуралдаан 28 удаа хойшилсон. Шүүх хурал 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр болж, “Эрэл” ХХК нь 171.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан юм.

“Эрэл” ХХК болон Хөгжлийн банкнаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасны дагуу 2023 оны тавдугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс “Эрэл” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг 2.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 173.9 тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-аас төлүүлэхээр шийдвэрлэсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button