НИЙГЭМНийгэм мэдээ

Морьт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Баян-Өлгийд зохионо

Казах ард түмний спортын төрлийн нэг болох морьт барилдааны IV Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээнийг ирэх есдүгээр сарын эхний долоо хоногт зохиох юм байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Турк, Унгар, Казахстан, Киргиз, Азербайжан болон Тажикистан зэрэг 11 улсаас тамирчид оролцох аж.

Дээрх улсын тамирчид,

  • 60
  • 70
  • 80
  • 90
  • 90+ жинд хүч үзэх ажээ.

Морьт барилдаан гэдэг нь эрчүүд морин дээр барилдахдаа нэгнээ түлхэн унагааснаар ялагч болдог дүрэмтэй юм.

Уг тэмцээнийг Биеийн тамир, спортын үндэсний хороо, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, Дэлхийн морьт барилдааны холбоо, Монголын көкпар, аударыёпах, тенге или спортын холбоо, Казахстаны морьт барилдааны холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button