Малчид: Үхсэнээ холдуулах, үлдсэнээ хайх гээд зутарч байна

Өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн үргэлжлэн орсон их хэмжээний нойтон цас, шуурганд Хэнтий, Сүхбаатар аймгийн малчид их хэмжээний хохирол амсаад байна. Хоттой хонийнх нь тал нь дарагдах, үхэр, адуу хашаандаа босч чадалгүй цасанд дарагдаж хэмжээлшгүй их гарз гарлаа. Малчид байгалийн энэ үзэгдлийг цас нь ч яахав, хүйтэн байсан нь нэрмээс болчихлоо гэцгээж байна.
Одоо тэдэнд үхсэн малаа хашаа хорооноосоо холдуулж, сэг зэмийг нь устгах, үлдсэн хэдэн малаа олох, тордох гээд олон асуудал тулгарчээ.
Малчид ийм хүнд хэцүү үед сум орон нутгийн чиглэлийн байгууллагууд хорогдсон малынхаа тоог өг гэж утасдаж байгаад ундууцав. Учир нь тэд цасанд дарагдсан малаа ухаж гаргах, шуурганд уруудсан малаа олж ирэх гээд эцэслэсэн тоо гаргах боломжгүй нөхцөлд байна. Харин тэрнийхээ оронд төв суурин газраас ажлын хэсэг гаргаж хүн бүл муутай айлуудад тус нэмэр болохыг хүслээ.
Мөн даатгалтай малчид даатгалын компаниудыг ажлын хэсэгт орж бодит байдалтай танилцахыг ч мөн уриалж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юм бол тус�##� гэхийн. Хотийнхон та нарын зарц уу! Мах үнэтэй бн. Эрэлт нь бн. З�##�хуу ажилгүй дуракууд ферм байгуулж чадахгүй чацга царайлж суухаар манай хотод ирж таксинд явуул явахгүй юу. Чихэлдэж сураагүй биш. Бид өөрөөр яаж тус�##�хийн
М�##�чид одоо болио. Өвөлжилт, хаваржилт андаа сайн бэлтгэхгүй, төрд даатгаж хаячихаад дараа нь гонгиноод л. Мах, бүтээгдэхүүнээ хамгийн өндөр үнээр шахахаа тооцож, цээжний бан хийж байхаар бэлтгэлээ ханга.
Зарагдахгүй бараагаа яах билээ пүүз, хувцас,