НИЙГЭМНийгэм мэдээ

АТГ: "Тавантолгой" компанийн захирлын хэргээр 7 тэрбумын үнэлгээтэй спорт цогцолборыг хураасан

Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сан болон нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн II албаны дарга Б.Батбилэг "Хэргийг шалгах процесс үргэлжилж байгаа тул нүүрсний хэргийн хохирлыг эцсийн байдлаар хэмжих боломжгүй. Нүүрсний гэгдэх есөн хэргийг хаасантай холбоотойгоор тайлбар өгье.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах үйл ажиллагаа нь сэжигтэй байж болзошгүй буюу авлига авсан байх магадлалтай хэмээн шалгасан юм. Шалгалтын явцад ямар нэгэн гэмт хэргийн шинж чанар илрээгүй тул хэргийг хаах саналыг прокурорт тавьсан" хэмээлээ.

Үргэлжлүүлэн ""Тавантолгой" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж, хураагдсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг асуудлыг хэрхэхийг шийднэ. "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбай илэрч, хураасан" гэв.

Мөн

  • "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал
  • "Эрдэнэс Тавантолгой" компанийн ахлах мэргэжилтэн
  • "Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга нар цагдан хориотой байгаа гэдгийг тодотголоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button