Нийгмийн

MamyPoko брэндийн 20 жилийн ой тохиож байна

Японы №1 хүүхдийн живх Mamy Poko брэнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, монголын зах зээлд хамгийн их танигдсан брэнд болж чаджээ. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд MamyPoko брэнд нь олон ажлыг хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд тэдгээрээс “Анхны нандин бэлэг” нь дөнгөж төрсөн ээжүүдийн хамгийн хайртай бэлэг байдаг. MamyPoko живх, нярайн малгай, гарын бугуйвч зэргийг дотроо багтаасан “Анхны нандин бэлэг” нь жил бүр 35 мянга гаруй нярайд очдог. Түүнчлэн төрөх эмнэлгүүдийг нийтдээ 100 гаруй сая төгрөгөөр тохижуулж, эх үрс рүү хандсан олон ажил хийж хэрэгжүүлсээр байна. Төслийн талаар товч мэдээлэл өгөхөд:

  • ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн хүлээн авах тасаг болон амбулаторийн тасгийн иж бүрэн тохижуулалт
  • “Child Care II” аяны хүрээнд Нийслэлийн  Амгалан Амаржих эмнэлгийн яаралтай хүлээн авах тасаг, эргэлт, амбулатори гэсэн гурван тасгийн  иж бүрэн  тохижуулалт
  • Нийслэлийн Амгалан Амаржих газрын сургалтын танхим болон үүдний хэсгийг тус тус тохижуулсан.

Түүнчлэн орон даяар хэрэгжсэн Child care II аяны хүрээнд тусламж шаардлагатай эх хүүхдэд хандсан сайн үйлсийн олон ажлын зохион байгуулж, хандив тусламжийн ажлуудыг гүйцэтгэсэн. Тухайлбал:

  • Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэг ясли, сувилгаа шаардлагатай нялхсыг эмчилдэг Хүүхдийн төв болон хүүхэд асран хамгаалах “Манаа” төвд шаардлагатай хэрэгсэл, хүүхэд асаргааны хэрэгслүүдээр тус тус туслалцаа үзүүллээ.
  • “Монголын Дауны холбоо”-нд харьяалагддаг 0-2 насны хүүхдүүд, өрх толгойлсон ээж, Налайх дүүргийн "Хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-д бүртгэлтэй зорилтот бүлгийн бяцхан хүүхдүүдэд нэн шаардлагатай хүүхдийн тэрэг, цүнх, хоолны ширээг бэлэглэж, хүүхэд бүрд гарын бэлгийг гардуулан өглөө.
  • Улаан бурхан өвчний эсрэг ХӨСҮТ-д нэн шаардлагатай утлагын аппарат болон хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд бүтээгдэхүүнээс гардууллаа.
  • “Шинэ өлгий” аянд нэгдэж, 400 ширхэг өлгийг төрөх эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн билээ.
  • Баянзүрх дүүргийн 26-р хороонд нярайн хуурайлах ширээ байрлуулж, тус хороонд нярайн вакцинд хамрагдах, хүүхдээ хуурайлах тав тухтай орчин бүрдүүлж өгсөн.

2022 онд MamyPoko брэнд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Ээлтэй ертөнц төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин, 18 сая төгрөг үнэ бүхий 10,000 ширхэг малгай оёулсан. Тус төрийн бус байгууллага нь байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдыг дэмжин ажилладаг бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн бие бялдар, авьяас чадвар, оюун санааг хөгжүүлэх, тэдэнд тусалж, нийгэмшүүлэх зорилготой юм.

2023 онд MamyPoko живх чанараа улам сайжруулан, шинэчилсэн хувилбараар монголын хэрэглэгч нартаа хүргэхээр зорьж байгаагаа илэрхийллээ.

MamyPoko брэнд нь Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийгэм рүү чиглэсэн олон талт ажлуудыг дэмжин ажилласаар байна. MamyPoko брэнд эх үрд зориулсан, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх бөгөөд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд цаашдаа эх үрсийн эрүүл мэндэд хувь нэмрээ ажлуудыг шат дараатайгаар хийхээр төлөвлөөд байна.

ЭХ ҮРС ЭРҮҮЛ ЭНХ БАЙХ БОЛТУГАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button