Top StoriesТойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Нийтийн энэ их уур унтуу”

Засгийн газрын тусгай сан бол уг нь Засгийн газартаа л хамгийн их хамаатай л даа.

Хуулиараа ингэж зохицуулагдсан. Тусгай сангуудад жил бүр Засгийн газар л 4-7 их наяд төгрөгийг төсвөөс хуваарилж, сайд нар сангуудаа ТӨХК-ийн захирал шиг л захирч ирсэн. Яг УТБЗ, Монголросцветмет зэрэг газрын захирлууд цай ууж, хоол иддэг компанийн нэр дээрх алтан карт ашигладаг шиг. Сангуудыг хамаарах сайд нар нь ингэж хэрэглэж ирсэн.

Тэгсэн одоогийн нөхцөл дээр Засгийн газар огт буруудахгүй. Боловсролын зээлийн сангийн энэ их дүйвээнд ерөөсөө л зээл авсан УИХ-ын гишүүд, томчуудын хүүхдүүд буруутаж буй нь нэг төрлийн элэглэл, инээдмийн жүжиг гэлтэй. Энэ элэглэл инээдмийн жүжигт Засгийн газар ч, сошиал хэрэглэгчид ч, сэтгүүлчид ч бүгдээрээ автаад, үзэн ядагчдын эгнээнд зэрэгцэн сууцгаав.

Хэдүүлээ одоо жүжгээ яаж төгсгөнө өө. Ямар үзэгдлийг нэмж захиална аа.

Одоогоор бол, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нарыг сайхан “шарж” идээд, ичгүүрийн тавцанд гаргаж ирээд дүүжилчихлээ. Гэтэл бид чинь уг нь улс төрийн намын тухай хуулиа 10 гаруй жилийн дараа шинэчлэн найруулж байгаад, монголдоо “систем”-ийн намуудыг бэлтгэх гээд байдаг. Тэгэхгүй бол МАН гэдэг ганцхан мангаа нь хүртэл цаашаа явж чадахааргүй, нийгмийн уур амьсгал бүрдчихээд байна. МАН-тай зэрэгцэж харагдах арай дөнгүүр хоёр намын дарганцар нь ийм тэнэг ахуйн шуналаараа эдүгээ хяргуулчхаж байна.

Дараа нь энэ үзэгдэлд хамгийн уурлаж байгаа хэсгийг нэрлэе. Шударга бус эл хуваарлилтад яг цалингаараа ажиллаж, төрийн үйлчилгээний хамаг хүндийг нуруун дээрээ ямар ч нэр хүндгүйгээр үүрч, улаан гараараа атга гурилынхаа мөнгийг олдог эмч, багш, үйлчилгээний албаныхан. Үүн дээр дээд үеийнхнээ яг яах нь уу гээд хэрсүү, чимээгүй нүдээр ажиглаж байдаг, өөрийн гэсэн тархитай залуу үеийнхэн нэмэгдэнэ. Тэдний энэ их уур унтуу эх орноосоо явах сонголтыг л өгч байгаа.

Сүүлийн таван жилийн турш монголоос явсан оюунлаг урсгалаараа манайх өсөх үзүүлэлттэй гарсан. Эсрэгээрээ дэлхийн улсууд ийм урсгал татахад анхаарч, гаднаас ирэх оюунлагуудад таатай нөхцөл бүрдүүлэх бодлого барьж байна.

Нөгөө талд Засгийн газрын үдүүлсэн нүүрсний хулгайн хэрэг дарагдаж, АТГ гэнэт Боловсролын зээлийн санг сэтгүүлчид сануулахаар л мэдсэн юм шиг Хөгжлийн банк, ЖДҮ-ийн акцтай зэрэгцүүлэн шалгахаа амлав. Төрийн байгууллагууд нь хүртэл гэнэт унтаж сэрээд, малгайгаа хайж сандрах мэт орон гаран болсноо олон нийтэд илчилнэ.МАН-ынхан өчигдөр бүлгийн хурлаа хийхдээ хэвлэлийнхнээс зугтаж, нэг нэгээр гарч одсоор, Сангийн сайд нь танхимд үлдэж хоцорсон байх жишээтэй. Тэгснээ Х.Нямбаатар сайд гарч ирээд “Би арай ч БЗС-г ийм гэж санаагүй” гэж ирээд л уярлын яриа өгч байгаа юм.

Энэ их нийтийн уур унтуу нь олон нийтийг тэнэгрэлийн замд оруулж байгаад, олон жил тархидан сонгуульдсан Херо Баатарын яг хүссэн дүр төрх шиг, тийм хар сэр бууна.

Энэ акцаар БЗС-гаас ичгүүр, сонжуургүйгээр зээл авсан томчуудын тойрог, жагсаалтаар “боловсролтой” имижээр ороод ирж мэдэхээр байсан залуусыг хамрыг хага мөргөчхөж байна. Мэдээж сайн хэрэг. Гэхдээ үүний ард Л.Оюун-Эрдэнийн тойрог суллах хүсэл, дүүдээ туслах гэсэн Херо Баатарын чин санаа яваа юм. Нийтийн уур амьсгалыг ингэж улс төрчид өөрсдөдөө ашигтайгаар удирдаж, үүний арга хэрэгсэл нь хэвлэлийнхэн болсоор иржээ.

Сангуудын акц цаашдаа ч үргэлжилнэ. Мэдээж татвар төлөгчдийн мөнгийг хаалттай хүрээнд танилын шугамаар тарааж байсан үзэгдлүүд хэсэгтээ ичээд, дарагдана. Гэхдээ л сангуудыг цөөлөх, бизнесийн байдлаар нь либералчлах, илүү шилэн болгох, хохирлыг барагдуулах чиглэлд эрс тэс өөрчлөлт хийхгүй л бол. Өнөөдрийн энэ хүн нэрлэсэн, субьектив акцын үр дүн нийтэд ашиг тустайгаар айхтар ихээр гарахгүй. Аа, харин яг эрх мэдэл атгаж байгаа хэсэгт нийтийн уур унтуу хамгаас хэрэгтэй байгаа. Эсрэг талд нь төрдөө итгэхээ больж буй энэ уур амьсгалын энерци монголд хүний нөөцийн хэдэн арван жилээр нөхөгдөхгүй гарз хохирол үүсгэж, эдгэтлээ бас удах эмзэгшлийг хүн арддаа бий болгож байгаа нь үнэн юм.

Энэ жүжгийн нэгэн хэсэг бүрдүүлбэр болж яваа хүн бүр дээрх үзэгдлийг эл бичвэрт буусан байдлаар нь бас тунгааж үзээсэй гэж бичив.

Нийтийн энэ их уур унтуу үнэндээ Казахстаны хөгжлийн жишиг лугаа манай ДНБ 10 ам.долларт хүрэх хүртэл нэг их дарагдахгүй л байх. Хүн ард тайвширтал, дээгүүр хүрээндээ хамаг өрмийг нь хамж иддэг хэсгээсээ салах хүртэл бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Казахстаны үймээнээс баячууд нь том жийпүүдээ онгоцны буудалд харамсах сэтгэлгүйгээр орхиж зугтаасан шиг тийм их амьдралын зөрүү монголд үүссэн. Гэхдээ бид нийгмийн аливаа үзэгдэл бүрд хуйсганан дагах биш илүү төвт, хэрсүү хүмүүс байхыг өөрсдөөсөө бас шаарддаг байх тийм эгзэгтэй, эмзэг цаг үе билээ.


Энэ талаарх өмнөх агуулга:

Жилд 4-6 их наяд “залгидаг” 24 тусгай сангаа улстөрчдөөс, төсвөөс холдуулна уу бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-23 08:33

Үнэхээр монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж үндэсний дархлаагүй болгож улс орныхоо холын ирээдүйг ойрын улс төрдөө тоглуулж байна ааваа мангасууд анууд ч ялгаа �##�га

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-23 09:57
Reply to  Зочин

ЗӨВ БИЧЖЭЭ. МАН ОЙРЫН УЛС ТӨР ХИЙЖ ИРГЭДИЙН ДУНД БАГАХАН ЯС ХАЯЖ ХЭМЛҮҮЛЖ БАЙГААД ХОЛЫН ШУНАЛАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭХЭЭР ҮНДСЭН ХУУЛИЙГ ХОЛБОГДОХ БҮХ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ӨӨРЧИЛЖ, ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЖ, ДАРХАН ЦОЛОО МАНДУУЛАХ ГЭЭД БАЙНА. ҮНДСЭН ХУУЛИЙН НЭГ НАМ БИШ АРД ТҮМЭН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖ, ТӨСЛИЙГ БЭЛТГЭЖ, АРД ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ. ТҮҮНЭЭС БИШ Н.ЭНХБАЯР, ОЮУН-ЭРДЭНЭ ХОЁР БОЛОВСРУУЛААД ГАДААДЫН ЭЛЧИНГҮҮДЭД ТАРААЖ ӨГЧИХӨӨД, ДАРАА НЬ ИРГЭДИЙН САНАЛЫН АВАХ НЭРЭЭР ХУЙВАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨӨРЧИЛДӨГ ХУУЛЬ БИШ. ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛИЙГ ДАГУУЛААД ӨӨРЧИЛДӨГ Ч ХУУЛЬ БИШ. ЭНЭ 5 Ш АЖИЛЛАГАА, НҮҮРСНИЙ ХЭРЭГ, БЗС ЗЭРЭГ МАШ БАГА ЯС. СОНГУУЛИЙГ ХУУЧНААР ЯВУУЛЖ, АРД ТҮМНЭЭР 76-Д ДҮНГИЙН ТАВИУЛЖ, ДАРААГИЙН УИХ-ААС ЭХЭЛЖ ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ АСУУДАЛ ЯРИВАЛ ИЛҮҮ АМЬД УЛС ТӨР БОЛНО. НЭГ НАМ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨГЛӨӨ БОСООД Л ӨӨРЧИЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛЭЭ НЭМЭГДҮҮЛЖ БАЙДАГГАЖ ШУНАЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН МИНЬ ҮҮНИЙГ САЙН ОЙЛГООД ӨГӨӨЧ.

Зөөз
Зөөз
2023-05-23 08:57

Сурч болно, зээл авсан бол төл, яаж авсандаа тайлбарла, уучл�##� гуй, чимээгүй хулгайч зан гаргаж болохгүй, боловсорсон юм бол эх орныхоо төлөө ажилла, зүтгэ. Ардууд ийм юманд автахгүй шүү. Бүү горди

Зочин
Зочин
2023-05-23 09:27

гэрээндээ таван жл ажиллаад чөлөөлүүлнэ гэсэн л бол тэрнийгээ дага. харин монголд огт ажиллаж амьдраагүй �##�ь нэг компанийн нэр дээр худ�##� хуурмагаар 5 жил ажилласан болж нийгийн даатг�##� төлсөн болж хуурагчид зөндөө. Үүнийг ш�##�гаж төлүүл. Одоо бол яг ийм аргад шижсэн байна шүү АТГ анхаар. гэрээгээ зөрчөөд ирж ажиллаагүй бол зээлийг нь төлүүлэх арга бод. тэгээд л нэг цэгцэр. цаашид боловсролын зээлийг яаж олгох, яаж шийдэх т�##�аар сайн журамла

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-23 10:00

ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИНАЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.

Зочин
Зочин
2023-05-23 10:23

Уих д сууд�##�тай 3 нам тэр чигээрээ хулгайчдын нийлмэл болчлоо одоо гялтайх ямар нам бгаан болоо

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-23 10:33
Reply to  Зочин

УИХ-ЫН ОДООГИЙН ГИШҮҮД ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЧАДАМЖГҮЙ. ИЙМ БАЙХАД ОЮУН-ЭРДЭНЭ УЛАЙРАН ЗҮТГЭЖ, САНАЛАА ӨГӨХИЙГ ШААРДАЖ ДАХИН ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ДАЙРАЛТ ХИЙГЭЭД БАЙГАА НЬ ИРЭЭДҮЙН ТОМ ШУНАЛЫН ИЛРЭЛ. ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРСДИЙН ЭРХИЙГ УДАА ДАРАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-23 11:25

“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИЖ АЛАВ.

МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор дахин өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. /үндсэн хууль зөрчиж байна/
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн сан�##� асуулгаар шийдэж болох за�##�т ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх сан�##� асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
3. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.
4. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаа /хүзүү дагуулж гуя өгдөг болж/-гаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч т�##�ууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйв�##�даж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-23 11:26
Reply to  ЗОЧИН

ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДӨРӨВХӨН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйл�##�д автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/

Зочин
Зочин
2023-05-23 13:49

Энэ дүйвээнд өнөө хөгжлийн банкныхан хэргээс мултрах вий

Зочин
Зочин
2023-05-23 16:24

Нам дагасан өлөн хулгайчид төр нэртэй

Бид цөөврүүд болжээ
Бид цөөврүүд болжээ
2023-05-23 19:57

Юун уур унтуу бэ,жаахан ханатай баймаар юм. Уур ундуй гэдэгсэн. Энэ тэнэгүүдийг яана даа. Уурлах ундуйцах гэдэг болохоос уурлах унтууцах гэх үү, унтуу гэвэл нойр ихтэй хүнийг хэлмээр

дар
дар
2023-05-23 23:54

гишүүний сонгогдохгүйгээр гишүүн болох жагса�##�тын сан байгуулна

Зочин
Зочин
2023-05-24 08:24

Эдийн шун�##�тай ядуу явсан өлөн нүдтэй хүмүүс улс төррүү зүтгэдэгшүү түмэн минь

Зочин
Зочин
2023-05-24 08:40

Өгсөн авсан 2уулаа л... тэр үеийн засгийн газрыг томилсон гишүүд, засгийн газар, сайдууд нь хэн хэн байв?

Холбоотой мэдээ

Back to top button