Жилд 4-6 их наяд “залгидаг” 24 тусгай сангаа улстөрчдөөс, төсвөөс холдуулна уу

-Зөвхөн томчуудад зориулсан хаалттай хаалгууд-
Нэг. У.Хүрэлсүх Засгийн эрх авахдаа ЖДҮХС-гаас бүлгийнхээ гишүүн бүрд нэг тэрбум хуваарилахаар амлаж, тэр нь нийтийн шүүлтэд орсон ч хөшигний ард тохиролцоод, албан тушаалтнууд нь Эрүүгийн хуулийн Хялбаршуулсан журмаар өршөөгдсөн.
Хоёр. Д.Ганбат Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан чиглэлээс тендергүй мөнгө авч, тойрогтоо төрийн мөнгөөр бидон тараагаад, үр дүнд нь УИХ-ын гишүүн болсон.
Гурав. Буудайн урамшуулал сэлтийг ХХААХҮЯ-ны сангуудаар дамжуулан, Ц.Баатарсайхан, П.Цэнгүүн тэргүүтэй хэдхэн томчууд нь л хуваагаад хүртчихдэг. Зөвхөн “Гацуурт”-ын Б.Чинбатад зориулагдсан гэлтэй сангууд түүний тоглоомын талбар болсон.
Үүн дээр Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн кейсүүдийг нэмж, нэгтгэн харвал танд юу бодогдож байна бэ. Ерөөсөө л Монголын төрийн толгойд хэдхэн гэр бүл ноёрхож, төр аливаа сан, банк тэргүүтнийг яг тэдэнд зориулж, “ХААЛТТАЙ” байгуулан, зөвхөн тэдэнд үйлчлүүлж байсныг дээрх кейсүүд харуулж байгаа биз. Харин ард түмний оролцооны тухайд татвар төлж, тэдэнд энэ мөнгийг нь гаргаж өгсөн юм.
Хөгжлийн банканд нэгэн үес БНСУ-аас удирдлагын баг ажилласан ч улс төрчид буцаасан түүхтэй. Тэгээд Ц.Элбэгдорж, М.Энхболд, Д.Эрдэнэбилэг зэрэг томчуудын хүслээрх залуус удирдсан байдаг. Засгийн газрын тусгай сангууд Хөгжлийн банкны нэгэн адил “хаалттай” байгууллага төрөлд ажиллаж, улс төрчдийн хүслээр шинээр байгуулагдаж, татан буугдаж явсаар өдийг хүрсэн. Тусгай сангуудын тоо 40-19 орчимд хэлбэлзэж, 2006 онд баталсан хуулиа 17 жилийн хугацаанд 30-аад өөрчилжээ. Энэ их өөрчлөлтийн ард өнөөх л томчуудын эрх ашиг явж байв.
-Жил бүр төсвийн зарлагын 3/1-тэй тэнцэх дүнгээр сангуудаа угждаг тогтолцоо-
Тоо харцгаая.
- 2022 онд Улсын төсвийн зарлагыг 11.5 наядаар батлагдсан үед ЗГ-ын тусгай сангуудыг 5.2 их наядаар санхүүжүүлэхээр,
- 2023 онд, Улсын төсвийн зарлага 15.4 их наядаар батлагдсан үед ЗГ-ын тусгай сангуудыг 6.3 их наядаар санхүүжүүлэхээр тусгаж байжээ.
Дээрх тоо нь сүүлийн хоёр жилд төсвийн зарлагын гуравны нэг орчмыг Засгийн газрын тусгай сангуудаар дамжуулан зарлагадсаныг харуулна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар эдүгээ 24 сан байна. Тэгэхээр сошиалд шүүмжлүүлж буй Боловсролын зээлийн сан шиг татвар төлөгчдийн мөнгийг цуглуулж байгаад, “залгиж” орхидог ийм 23 ангайсан ам байна гэсэн үг. Хуулинд нь тэдний мөнгөн урсгалыг,
- Улсын төсвөөс
- Өөрийн үйл ажиллагааны орлогоос,
- Хандив тусламжаас,
- Зээлийн хүүгийн орлогоос санхүүжих гэсэн дөрвөн арга замаар санхүүжнэ гэж зааж өгчээ.
Хуулиараа сангуудаас гарсан мөнгөн урсгал нь эргэн төлөгдөх, төлөгдөхгүй гэсэн хоёр янзын зохицуулалттай. Тэгэхээр сангуудын мөнгөний шуудай руу асар их санхүүжилт жил бүр төсвөөс ордог. Сангууд мөнгөний шуудайгаа цоолоод, доош нь гоожуулдаг. Эргүүлж шуудайндаа цуглуулах талаар гоожуулсан хэсэгтэйгээ нэг их ярьдаггүй. Амсраар нь мөнгө хийж өгдөг улсын төсвөө л жил бүр “сааж” амьдардаг логик харагдана. Сангуудаас эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй мөнгө авагсдыг анзаарвал хачин жигтэй юмс их гарах биз ээ.
Сангууд төсвийн тайлагналын нэг хэсэг гэж хуульчлагдсан ч үнэндээ салбарын сайд нарын багц мэтээр “хайхрамжгүй” зарцуулж болох, төсвийн хамгийн муу хяналттай хэсэг юм. Ерөнхий сайд нь аймгуудаар тойрч явах үеэр нэг дарга зовлон ярихаар нь “Засгийн газрын тусгай сангаас...энд нэг автомашин олго” гэхчлэн өөрийнхөө халааснаас мөнгө атгаж өгч байгаа аятай хачин өгөөмөр дүр үзүүлэх хэрэгслээр сангууд ажилласан ч их юм.
-Цаашдаа яг хэрхвэл зөв бэ-
ҮХНӨ-тэй зэрэгцүүлээд Засгийн газар өөрийнхөө хармаа, суган дахь сангуудыг “агнаж”, хаалттай байдлыг нь ил дата болгох ажлыг эхлүүллээ. Боломжийг манай томчууд хуваагаад авчихсан нь үнэн учраас энэ агуулга жигтэйхэн субьектив байдалтай. Олон нийтийн дэмжлэг хүлээсэн акци болох нь ээ. “Ер нь өнгөрсөн хугацаан дахь тогтолцоо чинь ийм зүйл рүү чирсэн. Үүнээс гарахаас өөр замгүй” гэх мессижийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын жиргээ ч өгөв.
Монгол банкнаас Г.Золжаргалын үед хэрэгжүүлж байсан “Үнэ тогтвортжуулах хөтөлбөр”-ийг хоёр дахь албан бус төсөв гэх тодотголоор ихээхэн шүүмжилдэг байв. Үүнтэй нэгэн адил Засгийн газрын эл тусгай сангууд олон жилийн турш төсвийн бус төсвийн зарлага үүсгэсээр ирсэн. Тэгэхээр эрх баригчдын ҮХНӨ-тэй зэрэгцүүлсэн энэ шууд хүн нэрлэгдэж буй субьектив акциар дамжуулан, тодорхой тогтолцооны шинжтэй үр дүнгүүд үүсвэл сайн юм.
Өнөөдөр хүмүүс нэрлээд, баахан шүүмжилдэг. Тэд нь зээлээ төлдөг. Гэвч эцсийн дүндээ сангуудын үйл ажиллагааны зарчмыг өөрчлөхгүй л бол маргааш ч бас дээрх кэйсүүд давтагдах л юм. Тиймээс,
- Тусгай сангуудаас дэмжлэг авагсдын нэрсийг шилэн болгох, ил тод зарладаг байх,
- Сангуудыг төсвөөс санхүүждэг хэлбэрээс холдуулах, зах зээлийн голдрил руу нь оруулах,
- Өнгөрсөн хугацаанд сангуудад хохирол учруулаад, төлөхгүй алга болсон хүмүүсийн төлөлтийг олон нийтээрээ шаардаж, төлүүлэх,
- Тусгай сангуудын тоог эргэж харах, татан буулгах замаар цөөлөх,
- Тусгай сангийн тухай хуулийг илүү нарийвчлах, удирдлагын багийг улс төрийн нөлөөллөөс холдуулах зэрэг арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай харагдана.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ардчиллынхаа механизмыг буруу аргаар хөгжүүлчихсэн, манайх шиг гажуудал ихтэй оронд хаалттай засаглалтай аливаа байгууллага ер нь цөөн хэдхэн эрх мэдэлтний хүсэл зоргоор ажилладаг хэлбэрт шуудхан орчихдог эрсдэлтэй. Бүр нэг тогтчихсон энэ хэлбэрийг эвдэхгүйгээр өнөөдрийн сошиал шүүмжийн үр дүн гарах боломжгүй юм. Давуу эрх эдэлсэн хэдхэн улс төрч, бизнес хүрээнийхнийг нэрлээд орхих биш зайлшгүй системийн чанартай өөрчлөлтүүд хийж байж л, Засгийн газрын тусгай сангууд цэгцрэх боломж үүснэ.
Үнэндээ сангуудыг ТӨХК шиг дотоод хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгө санхүүтэй болгож байгаад, тэндээсээ угаалт хийдэг хэлбэрийг улс төрчдөөс холдуулах нь нэлээд боломжгүй зүйлсийн нэг билээ, өнөөгийн нөхцөлд бол.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэндүү юм ааа
Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нийт ард түмний сан�##� асуулга явуулахыг шаардаж байна.
жирийн иргэнд хүртээлгүй учир, бүх санг татан буулгах, �##�иваа дэмжлэг, тусламж гээд ирхээр л буруу замаар явдаг, одоо нэгэнт хөл дээрээ тогтсон томоохон аж ахуйн нэгжүүдэд зориулж сан байгуулах нь үнэхээр гамшиг, �##�ь ч нам гараад ялгаагүй,
Дээрээсээ өтчиж
Ийм сангуудаа бүрмөсөн хаав�##� яасан юм бэ? Тэртэй тэргүй дарга нар л хуу дээрэмддэг юм байна, улны маниуст ямар хүртээлтэй биш.
Хэрвээ, ийм байд�##� бодитой бол ийм сангууд хэрэггүй
Үнэндээ цайрсан хулгайч луйварчид
Улсын төсвөөс санхүүждэг сангуудыг бүгдийг татан буулга
Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заав�##� эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.
зүгээр л наад төрийн нэртэй сангуудаа татан буулгачих. зах зээлийн шударга өрсөлдөөнөөр ажиллах боломж нөхцөлийг нь цаг үеийн байд�##�д нь тохируулаад зохицуулдаг удирдлага, менежментээр хангах т�##�аас нь төр засаг ажиллах. түүнээс биш одоо энэ сангуудын ажиллах журмыг тодорхой болгое, хуулинд өөрчлөлт оруулъя энэ тэр огт хэрэгггүй ээ. ердөө л татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж үрж байна ш дээ энэ төрийн байгууллагынхан. энэ татварыг чинь өгөх гэж хэдэн хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүд чинь чардайж байдаг ш дээ, ядарч зүтгэж байж мөнгө олдог шүү.
сонгуулийн жагса�##�тын сан. зээлийн сангаас ялгаа байна уу?