НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Н.Цэрэнбатын компани Зайсанд ногоон төгөл барихаар төлөвлөсөн газар барилга барьж эхэллээ

Одоогоос гурван жилийн өмнө бид Хан-Уул дүүргийн 18-р хороонд байрлах Академи хотхоны Д.Сүхбаатартай хөшөөний ард барилга барихаар газрыг нь хашаалсан талаар сурвалжлан хүргэж байсан билээ. /Сурвалжилгыг ЭНД дарж уншина уу/

Тэгвэл энэ удаа хөндөж буй газрын асуудал ч тус хотхонтой холбоотой юм. Тодруулбал, "Академи 1" хотхоны замын урд талд 3462 ам.дөрвөлжин талбай бүхий гурвалжин хэсгийг хашаалж, үйлчилгээний газар барихаар зэхэж буй талаарх гомдлыг тус хорооны оршин суугчид манай редакцад өгсөн юм.

Иргэдийн мэдээллийн мөрөөр манай сайтын сурвалжлах баг тус хороог зорилоо. Орон сууцаар хүрээлэгдсэн, үйлчилгээний газрууд хийгээд "Оргил" рашаан сувилал байрлах тус хороонд машин тавих зай талбай байхгүй. Бидний зорьсон газар бол Удирдлагын академийн зүүн талд байрлах саарал хашаа бүхий талбай юм.

-Хашаалсан хэсгийг ногоон төгөл болгохоор Ерөнхийлөгчид хүсэлт илгээж байжээ-

Тухайн газарт барилгын ажлыг эхлүүлэхийг хориглосон тогтоол гаргаад хэдхэн хонож буй хэдий ч хэд хэдэн том оврын машин орж, газрыг нь хөндөж эхэлсэн тул иргэд сандралд орсон байна. Улмаар нэг ширхэг экскаватор хийгээд хэдэн ажилчид үлдсэн байв.

Тухайн газрыг Хотын дарга Д.Сумъяабазарын дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн гаргасан тогтоолоор барилга барихыг нь болиулсан хэмээн оршин суугчид мэдээлсэн юм.

Тус хорооны иргэн н.Ганбат "Энэ газарт 16 давхар хоёр байшин, дундаа үйлчилгээний төвтэй байна гэж мэдээлсэн. 2016 оны сонгуулиас эхлээд дүүрэгт нэр дэвшсэн гишүүд энэ газрыг оршин суугчдын ногоон байгууламж болгоно гэж хэлсэн юм. Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид ч тэгж хэлж байсан удаатай. Бүгд ам өчиг өгч байлаа. Хотын даргаар одоогийн Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байхдаа л энэ газрын асуудлыг шийдэж, хүчингүй болгох шийдвэр гаргуулна хэмээж байсан юм. Гэсэн ч хүчингүй болгох шийдвэр гаргаагүй. Харин одоогийн барилга барих гэж буй "Тулгуур-импэкс" ХХК-д газрыг нь өгсөн бололтой. Үүнийг Д.Сумъяабазар хүчингүй болгож шийдвэрлэсэн" хэмээсэн юм.

Мөн Д.Сарангэрэл гишүүн ҮХӨ-ийн асуудлаар тойрогтоо ажиллаж байх үедээ энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн. Цааш нь хөөцөлдөж, хашааг буулгуулна гэх зүйлийг бидэнд хэлсэн юм" хэмээлээ.

Тухайн газар дээр барилга барих боломжгүй хэмээн Хотын дарга нь шийдвэр гаргасан байхад энэ сарын 6-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн байна. Улмаар хорооны иргэд холбогдох хүмүүсийг нь дуудаж зогсоосон талаар дурдаж байлаа. Оршин суугчдын хэлж буйгаар эл газар олон эзний гар дамжсан бөгөөд одоогоор "Тулгуур-импэкс" ХХК-ийн эзэмшил болсон аж.

Эл 3462 ам.дөрвөлжин талбайд өмнө нь ногоон зүлэг, мод ургахаас гадна тоодог шувуу амьдардаг байсан хэмээж буй. Тухайн моддыг устгаж, хашаалсанд иргэд бухимдаж буй. Хорооныхон нийлж Ерөнхий сайдад "Академи төгөл" барих төслийг ч өгч байсан ажээ.

Бид эл хотхоны СӨХ-ийн даргатай холбогдсон ч уулзалттай байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээв. Харин тус хорооны засаг даргатай холбогдох боломжгүй байсан юм.

-"Бид хуулийн дагуу зөвшөөрөлтэй. Мөн Хотын дарга газар хураан авах шийдвэр гаргасан. Гэвч хугацаагаараа газар хураан авах боломжгүй"-

Хэдийгээр иргэдийн гомдлын дагуу тухайн газрыг сурвалжлан хүргэж буй боловч мэдээллийн тэнцвэрт байдлын үүднээс "Тулгуур-импэкс" ХХК-ийн ажилтнаас тодруулсан юм.

Тэрбээр "Зөвшөөрөлгүйгээр ажлыг эхлүүлээгүй. Манай компани барилга барих зөвшөөрөл аваад нэг гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Газар эзэмшигч газраа аваад хоёр жилийн хугацаандаа хүрээгүй байхад Хотын дарга Д.Сумъяабазар газраа ашиглаагүй хоёр жил болсон гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь цуцалсан гэх тогтоол, тушаал бүхий бичиг гарч ирсэн юм билээ. Үүний улмаас шүүхийн процесс эхэлсэн.

Сар гаруй хугацааны өмнө Хотын даргын шийдвэр гарсан. Гэтэл барилгын ажлыг тухайн үед эхлүүлэхээр зэхэж байсан. Барилга барих хугацаа дуусаагүй. Одоо барилгын ажил эхэлсэн. Ийм л зүйл" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Манай компани барилга барих зөвшөөрлөө аваад хоёр жилийн хугацаа хүрээгүй. Газар эзэмших эрхээ аваад ажлаа эхлүүлэх гэтэл хүчээр зогсоож, хураагаад авчихвал гомдолтой шүү дээ. Удирдлагын академи лоббидсон байх магадлалтай.

Барилгын ажилтай холбоотойгоор газар ухсан нь үнэн. Ногоо зүлэг байсан байх магадлалтай. Мод бол байгаагүй. Түүнчлэн хөрсний ус байхгүй. Хөрсний ус байсан бол барилгын ажлыг зогсооно. Одоогоор гурван метр орчим ухсан" хэмээв.

-Барилгын ажил эхлүүлсэн компаниас БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат хувь эзэмшдэг-

Оршин суугчид тус газрыг олон компани худалдаж авсан хэмээн мэдэгдсэн. Мөн "Тулгуур-импэкс" ХХК-ийн ажилтан ч газрын өмнөх эзэдтэй холбоотой асуудлыг тодорхой мэдэхгүй гэсэн юм.

Тэгвэл "Тулгуур-импэкс" ХХК-ийн талаарх багахан мэдээллийг хүргэе.

Тус компанийг 2006 оны арванхоёрдугаар сарын 12-нд байгуулжээ. 2011 онд "Герман стандарт" компани хувь эзэмшдэг байсан аж. 2020 оны арваннэгдүгээр сарын 5-наас хойш Гүйцэтгэх захирлын албан тушаалыг нь Даваалхүмбийн Баттулга хашдаг ажээ.

Захирлаар нь Отгондаваагийн Амартүвшин гэх хүн ажилладаг байсан аж. Тэрбээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлд тухайн компани нь,

  • Автомашины засвар үйлчилгээ - 2006.06.12
  • Барилгын материалын худалдаа - 2020.11.05
  • Барилгын засвар хийх - 2020.11.05
  • Худалдааны зуучлал - 2020.11.05 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээжээ.

Тус компанийн хувьд газар эзэмших гэрчилгээтэй байсан бөгөөд хугацаа нь ирэх сарын буюу зургаадугаар сарын 30-ны өдөр дуусаж байсан юм.

Тэгвэл УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн, БОАЖ-ийн сайд асан Н.Цэрэнбат уг компанийн 2073 ширхэг хувьцаа буюу 33 хувийг нь эзэмшдэг байна. Түүнчлэн "Герман Стандарт" ХХК-ийн 660 ширхэг хувьцаа буюу 33 хувийг ч эзэмшдэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2023-05-25 08:31

Дуракууд минь больж үз Яасан цадаж ханадаггүй юм Нийслэлд ногоон байгууламж шиг хэрэгтэй юм �##�га Оршин суугчдыг бодооч !!!

Зочин
Зочин
2023-05-25 08:43

Авилгад идэгдсэн ман

Irgen
Irgen
2023-05-25 09:13

Ene nuhur hun muutai mash muu zaluu Baigaam da...

Зочин
Зочин
2023-05-25 11:27

зүлэгжүүлээч дээ улаан шороон дунд хэцүү байнашдэээ

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-25 12:24

ЭНЭ ЦЭРЭНБАТ, ТҮҮНИЙ ЗӨВЛӨХ БАЙСАН Т.ДҮҮРЭН НАР ГАЗАР ЗАРСАН БОЛЖ ТААРЧ БАЙНА УУ? ХӨГИЙН ЮМАА

Зочин
Зочин
2023-05-25 13:11

Цэрэнбатын хэрэг даварсан шд.Даруй ялыг нь эдлүүлж хотыг хамга�##�ах хэрэгтэй.Ер нь хотын төвөөр хаша�##�сан газруудыг хураан авч ногоон төгөл болгоход анхаарч шуурхай ажиллах хэрэгтэй б.на.Хотын �##�батууд луйварчидтай эвлэрээд б.лгүй шударга шуурхай ажиллаач. Олон хүмүүсийн хөрөнгө болсон гараашуудыг хүчээр буулгасан шд.Луйварчид хүмүүсийг мартагнуулж б.гаад л нэг л шөнө барилгын ажил эхэлдэг шд.Хаша�##�сан газруудыг даруй чөлөөл.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-05-25 13:18

энэ гахай царайтай новш бас юу вэ хулгай луйвард нь дуусаагүй байхад бас барилга барих хулгай хийнэ ямар даварсан шээснүүд гэхээр ийм юм бэ

зочин
зочин
2023-05-25 18:59

энэ увсынхан ханаж цадах сэтгэлгүй өсөхийн өлөн нь арилдаггүй хүмүүс юмаа , чойжоо, хүрэлбаатар, цэрэнбат, амарсайхан....

Зочин
Зочин
2023-05-25 23:32

tom avilgachin

Холбоотой мэдээ

Back to top button