ШӨХТГ-ын дарга Н.Мандуул ажилдаа оржээ
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн /2023.05.17/ Засгийн газрын хуралдаанаар Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилох шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдөр /2022.05.23/ томилгооны тушаал албажин гарч, тэрбээр ажилдаа оржээ.
Тэрбээр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасан бөгөөд 2023 оны тавдугаар сарын 12-нд ТУЗ хуралдаж, чөлөөлөх шийдвэр гаргасан.
Н.Мандуулын хувьд 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдож, 1.9 жил ажилласан. Тэрбээр ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдоод байсан дарга нарын нэг. Түүнийг ажил албан тушаалаа хүлээж авах үес Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа нөхцөл байдалтай байв. Өдгөө тус банканд 1.3 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, шүүхийн шатанд хэрэг маргаан үүсч 80 иргэн, 4 ААН шүүгдэж буй билээ.
Боловсрол:
- 1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
- 2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
- 2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/
Ажилласан байдал:
- 2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
- 2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
- 2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
- 2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
- 2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
- 2021-оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
- 2021оноос Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинэ дарга шинэчилэл хийх хэрэгтэй бүх худ�##�дааны байгууллагын бараа тавор дээр үнэ, гар�##� үүсэлийн гэрчилгээ, хадг�##�ах хугацаа гэх мэт бичвэртэй байж худ�##�даанд гаргадаг ёс зарчимыг баримтлах зүйтэй байна эндээс л эрүүл хүнс эрүүл амьдр�##� эхлэх ёстой шүү дээ. Үнэтэй овор ихтэй бараа мөн 1 бараа 3 янзын үнэтэй байна. Чанар муу байна худ�##�дагч бараагаа худлаа мэдээлэлж байж зардаг бид итгээд авдаг мөнгөний гарз болж байна. Мөн бараа хүргэлтийг одооноос хаах хэрэгтэй энэ чинь маш их замын түгжрэл үүсгэж байна шүү.Зурган танилцуулга хүрээд ирэхээр нь харахад чанаргүй байдаг үзүүлдэг зардаг бараа 2-ын дунд ялгаа маш их байна шүү. Ажилд нь амьжилт.
Амжилт хүсъе. Үндэслэлгүйгээр үнээ тэнгэрт тулт�##� нэмж байгаа энэ асуудлыг цэгцлэнэ гэж найдаж байна.