Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар дахин Н.Мандуулаар 500 сая ам.долларын бонд босгуулж "орон сууц" бариулна

Энэ онд Улаанбаатар хот анх удаагаа бие даан 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд босгосон.

Үүний 300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгох байдлаар, 150 тэрбумыг Улаанбаатар хотын зам засахад зарцуулж, үлдсэн 50 тэрбум төгрөгөөр “Туул 1” коллекторыг санхүүжүүлсэн. Энэ бол бондын талаарх олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэл.

Харин хөшигний цаана дээрх бондыг Х.Нямбаатарт Н.Мандуул бүрдүүлэн өгч, хариуд нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын суудлыг шагнал болгон авсан. ₮500 тэрбумын 300-г нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцаар дамжуулан “Голомт”-ын Д.Баясгаланд өгсөн. Мөн бондын 50 тэрбумыг удахгүй ашиглалтад орно гэх төв цэвэрлэх байгууламжийн нэрийг барьж, ганц бохирын шугам холбоход зарцуулж байгаа гэх мэт асуудлууд хөвөрсөн. Бид эдгээрийн өмнө нь мэдээлж байв. Мэдээллүүдийг ЭНД дарж харна уу.


Товчхондоо өмнөх бондоо эл хэлбэрээр захиран зарцуулсан нийслэл дахин Н.Мандуулаар 50 сая ам.долларын бонд босгуулж байгаа аж. Тус бондоо Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулахаар болжээ. Бонд босгохоор болсон талаарх Н.Мандуулын ярилцлагыг ЭНД ДАРЖ харна уу.

Нийслэлийн бондыг зарцуулах “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтын төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жил үргэлжилнэ. Мөн уг төсөлд Засгийн газраас дэмжлэг үзүүлж 2024-2028 онд 20.10 их наяд төгрөгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Үүн дээр нийслэлийн 500 сая ам.долларын бонд мөн нэмэгдэж байна.

Угтаа нийслэл тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхээр дээрх бондыг гаргаж, өөрсдөө захиран зарцуулж байгаа. Гэхдээ бонд нь эргэн төлөгдөх мөнгө буюу түр хугацааны өр. Тиймээс бондоор хэрэгжүүлэх төслүүд эргээд үр ашиг өгөх үү. Мөнгө өө яаж босгох вэ гэх асуудал гарч ирж байна.

Энэ оны бондын хувьд дийлэнхийг нь “Голомт”-ын Д.Баясгаланд зээлсэн. Буцаагаад эрчим хүчээр нөхөж чадах эсэх нь тодорхойгүй. Харин зам засварт зарцуулсан төсвөө автомашин эзэмшигч иргэдийн торгууль, татвараар олоод авчихна. Бохирын хоолойн хувьд мөн л тус төсвийг хаанаас эргүүлэн босгох нь тодорхойгүй.

Гэхдээ үүнээс илүүтэй ирэх онд бондоо зарцуулах “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт нь бондын мөнгийг хэрхэн эргүүлж төлөх нь тодорхойгүй урт хугацааны төсөл. Мөн нийслэлд хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал мөн үү гэвэл үгүй.

Наад захын жишээ татвал, Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор 100 гаруй ААН, 3000 гаруй өрх дулаанд холбогдох боломжтой болно гэж буй. Гэтэл энэ хэмжээний өрх, ААН-ыг дулаанд холбох хүчин чадах бүхий дулааны цахилгаан станц манайд байхгүй. Тэр ч бүү хэл өнөөдрийн байдлаар дулаанд холбогдсон өрх, ААН-үүдийн хэрэглээг ДЦС хангаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

Эндээс харахад нийслэлийн бонд ирэх онд муруй засварласан зам ч үгүй. Зээлдүүлж босгосон хувийн хэвшлийн цахилгаан станц ч үгүй. Зүгээр л урт хугацааны гэх төслийн явцад замхарч магадгүй байна. Мөн дахин 500 сая ам.долларын бонд босгож буй Н.Мандуулын дараагийн шагнал нь юу байх нь анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 4, 2024 12:34

Дэмий л монгол улс, тэгээд Ард туман Байр авсан Ард туман ч өрөнд ороод л дуусна. Зогс. Зүгээрл байгаа мөнгөөрөө гэр хороолол руу бохир, цэвэр ус тат. Цахилгаанаар х�##�аах бүх нөхцөлийг ханга байр барих мөнгө босгоноос хямд тусна

Зочин
Зочин
11 сар 4, 2024 17:57
Reply to  Зочин

МАНынхан та нар өр тавихаа боль .Гадаад улсад монгол нь35 тэрбум долларын өртэй Дотооддоо нийслэлчүүд 1 их наяадын өртэй .Бродюраас 500.сая
..больчих МАНгасуудаа

Зочин
Зочин
11 сар 4, 2024 13:44
Reply to  Зочин

2012-2016 онд.АН засагл�##� байхдаа ДЦС3 ийг засварлаж дулааны станцыг ашигл�##�танд оруулж байсан.МАН засаг аваад дарханы 204 км замтай 8 жил болж байна.Улс нь гадаад өртэй , нийслэл нь бондын өртэй .....сонгоод бай ...... 104 жилд монгол улс хүн төрөлхтөнөөс 100 жилээр хоцрогдсон улс болсон

Зочин
Зочин
11 сар 4, 2024 12:35

Төр өндөр хүүтэй эргэн төлөгдөх бонд гарган байж хувийн хэвшилтэй өрсөлдөн бизнес хийж энэ улс улам дампуурч бна дө. Социзм нь дампуураад харуулчихсан бхад л давтаад үзээд байх!

Зочин
Зочин
11 сар 4, 2024 13:41

Сая саяар нь бонд босгоод байдаг Мандуул гэгч хэн бэ

ЗочинATG
ЗочинATG
11 сар 4, 2024 20:09
Reply to  Зочин

shine veiin avilgach hulgaich

Зочин
Зочин
11 сар 4, 2024 14:00

Нийлж цөлмөөд дараа нь бид төлнө

Зочин
Зочин
11 сар 4, 2024 15:28

нямбаатарын тавьсан энэ их өрийг хэн төлж өмнөөс нь ялд унаж шоронд орох бол доо,лав л эхнээсээ тодроод эхлэх шив,хүний гаоаар могой бариулнаа гэж энэ дээ

Зоч
Зоч
11 сар 4, 2024 15:55

Нянбаатар Бөөрөлжүүтээс 300к хувьцаа эзэмшинэ. Замын бродюроос 30 тб-г цавччихсан. Мөнгөний амтанд оржээ.

ЗочинATG
ЗочинATG
11 сар 4, 2024 20:08

ene shine veiin avilgach hulgaich nariig davraagvi bsan deer ni shorond hiij shalgaachee huuliin p###a nar

Зочин
Зочин
11 сар 4, 2024 21:12

Z##l

Иргэн
Иргэн
11 сар 4, 2024 21:33

Хүний өөдөөс үгүй гэж хэлж чадахгүй зээлсээр байх уу

Зочин
Зочин
11 сар 5, 2024 08:19

Цахилгаан дулааны нэр барьж босгосон бондоо тэгээд зориул�##�тын юмандаа зарцуулахгүй зам дээр чинь цахилгаан, дулаангүй амьдрах юм уу. Өөрсдөө баяжиж аваад эх орон газар шороогоо, ард түмэнтэйгээ гадны нохдод хаяж өгөх нь дээ. Тэд нь ур�##�цаад хөлд нь үрэгдэх л дутаж...

Last edited 28 Өдөр Өмнө by Зочин
Гэрэл
Гэрэл
11 сар 5, 2024 09:30

Маш зоригтой шийдвэр гаргаж байгаа нь сайша�##�тай.гэр хороололыг орон сууцаар сольж байж л утаанаас аврагдана.з�##�уу хүмүүс ийм зоригтой шийдэмгий байх хэрэгтэй.амжилт хүсьё

Шарав
Шарав
11 сар 5, 2024 09:57

Цахилгаан дулаанаар хангаж чадахгүй байж орон сууц бариулах хэрэг бна уу Үүнийг бодлогогүй шийдвэр гэж үзэж бнаа

Orkhon
Orkhon
11 сар 5, 2024 11:03

Одоо байраар яадаг юм кк. Цахилгаан дулааны үнэ нэмэх сурлагаар гэр хороололд байдаг хамаатныхаа гадаа гэр барьчихсан айл байж байна цаана чинь. Байрныхаа цахилгаан , дулааныг з�##�гуулаад гэрт өвөлжинө гэсэн бодолтой, эртнээс бэлдэж гэр барьсан гэсэн. Ийм байхад хэн байр авах вэ дээ кк. Хятадын эзэнгүй хот шиг хэдэн хоосон, хөөсөн байшин л болох байх даа кк. Тэрний оронд гэр хороолол руугаа дулааны шугам татв�##� хөгжил дэвшил гарах байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button