УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: Б.Одгэрэл

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Оролцогчид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм. 

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ удаагийн дугаарт жүжигчин Б.Одгэрэлийг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд “Bee” театрын тайзнаас “Галт шувуу” нэг хүний жүжгээрээ театрын урлагт шимтэгсэдтэй уулзсан юм.

Б.Одгэрэл багадаа зурдаг, шүлэг бичихээр оролддог, үндэсний дээл болон гоёлын хувцас урлаж уралдаанд сойдог, сургуулийнхаа урлагийн үзлэгт ч идэвхитэй оролцдог, олон зүйл сонирхдог охин байлаа. Ийн явсаар жүжигчний мэргэжил сонгож, КУДС-ийн кино драмын ангийг С.Болормаа багшийн удирдлагад төгсжээ. Тэрбээр хамгийн анх “Цагдаагийн тангараг” киноны туслах дүрээр камерын өмнө гарч, гуравдугаар дамжааны оюутан байхдаа эмэгтэй шилдэг жүжигчний шагнал хүртэж, мэргэжлийн уран бүтээлчдээс урмын үг сонсон, ажлын санал ч авч байв. Сургуулиа төгсөөд UBS телевизээс зохион байгуулсан “To be or not to be” уралдаанд амжилттай оролцож, Төрийн шагналт Д.Сосорбарамын “Төгс” жүжиг, Р.Алтансүх агсны “Хунгийн сүүлчийн дуу” кинонд тоглосон юм. Мөн “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын уралдааны анхны ялагчаар тодорч байлаа. Өнгөрсөн хугацаанд тэрбээр УДЭТ-т долоон жил ажилласнаас гадна “Black box” театрын “Тамын хаалга”, “Хоёр хүний дэмийрэл”, “Жаалхүү” фильмийн найруулагч Л.Таванбаярын “Эгч, дүү хоёр”, найруулагч М.Батболдын “Фауст”, “Орфей” театрын “Гэм зэм” гэхчилэн жүжигт тогложээ.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button