УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: Е.Даваасүрэн

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Оролцогчид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм. 

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ удаагийн дугаарт “Событ” фильмийн уран бүтээлч Е.Даваасүрэнг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд бие даан зохиолыг нь бичиж, найруулсан гуравдахь уран бүтээл болох “Баярлалаа, аав аа” уран сайхны киногоороо үзэгчидтэй “уулзаад” буй.

Е.Даваасүрэн 2009 онд Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2013 онд Б.Даваасүрэн багшийнхаа удирдлагад төгсжээ. Сургуулиа төгсөөд “Событ” фильмээ байгуулж, 2017 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд "Этик” продакшнтай хамтран “Хүний цаана”, “Цуурхал”, “Солилцоо” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн юм.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу зургадугаар сарын 2-ны 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button