Уурхайн тээврийг эсэргүүцсэн Сүхбаатарын иргэд зам хаажээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд уурхайн тээврийг эсэргүүцэн зам хаасан байна. Тодруулбал, Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог бүх компанийн тээвэрлэлт Эрдэнэцагаан сумын нутгаар өнгөрдөг ажээ.
Ингэхдээ 4-5 уурхайн 200 орчим том оврын машин тээвэрлэлт хийдгийг тус сумын иргэд эсэргүүцсэн байна. Тэд тээвэр хийгч компани нь зориулалтын дагуу автозам тавихыг шаардаж буй ажээ.
Олон тооны машин өдөр бүрийн давтамжтай явах нь тоосжилтыг бий болгож, иргэдийн эрүүл мэнд, малын чанарт сөргөөр нөлөөлж байгаа тул ийн шаардлага тавьж байгаа гэдгээ өмнө нь тээврийн компанид мэдээлжээ. Мөн авто зам тавих хүртлээ тоосжилт үүсгэхгүйн тулд 15 машин тутамд зам усалж байх шаардлагыг ч тавьсан байна.
Гэвч тээвэр хийдэг компаниуд иргэдийн шаардлагыг хүлээж аваагүй байна. Үүний улмаас иргэд, малчид зам хаан, эсэргүүцлээ илэрхийлж буй ажээ.
Тус суманд тээвэр хийгч жолоочид шинэ зам гаргаж, дуртай хэсгээрээ явдаг нь бэлчээрийн талбай хийгээд газар нутгийг тахлахад хүргэж буй аж. Тиймээс иргэд тодорхой шийдвэр гартал эсэргүүцлээ зогсоохгүй, замаа нээхгүй гэдгийг мэдэгдлээ.
Орон нутгийн удирдлагууд уг асуудалд арга хэмжээ авахаар ажиллаж буй ажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв дийлэнх нь хятад компани газар нутгийг хайрлах уу.
Газар бэлчээрээ хамгаалах нь зөв.
Зөв эд нар нүүрс зөөлөө гээд ард түмэнд ямарч тусгал байхгүй, ганц зүсэм талх ч өгөхгүй. Газар нутаг нь сүйтгэгдэж л дуусна...
Зөв
Нөгөө хүний эрх, ардчилал яригчид хаана байна нутаг дээрээ малчин хүн амьдрах арга үгүй болгожээ