Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинТехнологи

И.Маскийн "Neuralink" тархины чипээ хүн дээр туршина

АНУ-ын тэрбумтан Илон Маскийн "Neuralink" компани тархины чипээ хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас авчээ.

Энэ талаар өчигдөр олон нийтэд мэдээлсэн байна. Улмаар тус компаниас "Манай технологи хэзээ нэг өдөр олон хүнд тус болох боломжийг нээх анхны чухал алхам болно" хэмээн мэдээлэв.

Тус чипний гол онцлог нь мэдрэлийн олон төрлийн эмгэгийг эмчлэхийн тулд хүмүүсийн тархинд суулгах зориулалттай ажээ. Ийнхүү тэд уг зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртсон юм.

Одоогоор хүн дээр турших ажлыг хэрхэн хийх талаарх ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Тэдний хувьд туршилтыг хэр хугацаанд үргэлжлүүлэх, хэчнээн хүнийг хамруулах талаарх мэдээллийг өгөөгүй юм. Түүнчлэн туршилтад оролцох өвчтнүүдийг элсүүлэх ажлын талаарх мэдээлэл ч бүрхэг байна.

Түүгээр ч зогсохгүй тэрбумтнуудын нэг Метагийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг мэдрэлийн интерфейс хөгжүүлдэг гарааны компани "CTRL-labs"-ыг 2019 онд худалдан авсан юм. Түүгээрээ хүмүүсийн төхөөрөмжүүдтэй харилцан ажиллах арга барилыг үндсээр нь өөрчлөх зорилготой.

Түүнчлэн уг салбарт олон сонирхолтой судалгааны ажлуудыг хийж байгаа компаниуд бий. Тухайлбал, нуруу нугасны хүнд гэмтэлтэй хүмүүс тархины долгионыг ашиглан ярьж, бичиж ёаддаг болох боломжтой технологийг ч хөгжүүлж буй.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button