НИЙГЭМНийгэм мэдээ

“Хүүхдийн баярын арга хэмжээний бэлтгэл ажил дууссан”

Урин дулааны цаг орсонтой зэрэгцэн Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад хөл хөдөлгөөн нэмэгджээ. Тэр дундаа Хүүхдийн баяр болох гэж буйтай холбоотойгоор эцэг эхчүүд тухайн өдрөөс өмнө хүүхдүүдээ баярлуулахаар Хүүхдийн паркийг зорьж буй.

Тэгвэл Соёл амралтын хүрээлэнд баярын өдрийг тохиолдуулан ямар үйл ажиллагааг зохион байгуулж буй талаар тодрууллаа. Тус паркийн ажилтан "Энэ жилийн баяраар "Гайхамшигт долоо хоног" арга хэмжээг зохион байгуулж байгаа. Уг үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлсэн. Хүүхдийн парк 11.00-22.00 цагийн хооронд ажиллана.

Арга хэмжээний хүрээнд сонирхолтой тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээг зохион байгуулж байна. Үүнд галзуу эрдэмтэн хүүхэлдэйн жүжиг, цирк, хөтлөгч цаг, хамтлаг дуучид болон DG сет зэрэг багтна” хэмээв.

Тоглооын үнийн хувьд 5-8 мянган төгрөг байх ажээ. Хүмүүсийн тоглох дуртай “Галзуу хулгана”-д нэг удаа суух үнэ найман мянган төгрөг аж.

Паркийн тоглоомууд эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн баярын бэлтгэл ажлыг хангаж дуусгажээ. Тус тоглоомын аюулгүй байдлыг ХАБ-ын хоёр ажилтан, талбайн менежерүүд зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж ажилладаг аж.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-27 01:34

Багцын билет байгаа юу . Бэлгэнд өгөх гээд

Холбоотой мэдээ

Back to top button