Нийгэм мэдээ
Манай улсад өдөрт 1400-1500 жуулчин ирж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Үүнээс онцолбол, 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 29-ний байдлаар 181,500 жуулчин Монгол Улсад ирсэн байна. Өдөрт дунджаар 1400-1500 жуулчин ирж байна. БОАЖ-ын Сайд, ЗТХ-ын Сайдын хамтын ажиллагааны хүрээнд Олон Улсын нислэгүүдийн тоо нэмэгдэж “ThaiViet K way” эйр компани, “JAL” авиа компани Монгол руу шууд нислэг үйлдэхэд бэлэн болжээ.
Мөн БОАЖЯ, Стандарт хэмжил зүйн газар хамтран аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачдын дэмжлэгээр жуулчдын тоо статистикийг боловсронгуй болгох шинэ аргачлал нэвтрүүлж байна. Ингэснээр жуулчдын оруулж буй орлого, сонирхол, аяллын чиглэлийг нарийвчлан тогтоох боломжийг бий болгожээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.