УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ҮХӨ батлагдчихвал УИХ-ын гишүүн байна гэдэг тийм ч сонирхолтой зүйл биш болно"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хурлаар гишүүдийн тоог 126 болгох саналыг өөрчлөхгүйгээр буюу жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "VIP 76 гэдэг нэршлээсээ эхлээд УИХ-ын гишүүдийг эрх мэдлийг оргил дээр байдаг цэг гээд ойлгодог болсон. Гишүүн бүрийг гүйцэтгэх засаглалын ажил хийх агуулга руу Монгол Улс орохгүй бол 76 Ерөнхий сайдтай бол хувирсан.

Үүнээс бол санал хураах, төсөв өргөн баригдах, улстөрийн томоохон асуудал бүр дээр зээл, тендер байдлаар наймаалцаж, барьцаанд ордог, бойкот хийдэг байдал 30 жилийн турш хуралдан бий болжээ. УИХ-ын гишүүдэд өнөөдөр талархаж байна. Өнөөдөр эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гарч байгаа.

ҮХӨ батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байна гэдэг тийм ч сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. Яг л түмнээ төлөөлөх, олон нийтийн төлөөлөгч болох суурь зарчим биелэлээ олно. Илүү олон иргэдийн төлөөлөл орж ирэх боломж гарна. Жагсаалтад нэр муутай хүмүүсээ оруулж байгаа нам шууд ялагдах ёстой" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2023 15:55

Өө за за сайхан молиго үмхүүлэх юм. Тэгээд гишүүн бол гэхээр үгүй л гээд байх юм бна лдаа

Холбоотой мэдээ

Back to top button