НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Харааны бэрхшээлтэй хөлбөмбөгчид бэлтгэлийн зуслантай болжээ

Манай улсад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөлбөмбөгийн бэлтгэлийн зуслантай боллоо. Тодруулбал, Азийн хөлбөмбөгийн холбооны төслийн хүрээнд уг бэлтгэлийн зусланг байгуулжээ.

Тус зусланг Гачууртын 33 дугаар хороо, Шивэртэйн аманд стандарт хэмжээ бүхий байгалийн зүлгэн талбайг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөг тоглох, тогтмол бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн аж. Мөн тэдэнд зориулж цомцог гэрийг барьж, сурч боловсрох боломжтойгоор тохижуулжээ.



Тус талбайн нээлтийн арга хэмжээнд Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч П.Баярцэнгэл удирдан явуулсан байна. Улмаар тамирчид тухайн талбайд анхны бэлтгэлээ хийжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.