НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Маргааш дараах байршлуудад замын хөдөлгөөн хязгаарлана

Маргааш автомашингүй өдөр тохиож байна. Энэ өдөр "Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлтийн тэмцээн болох билээ.
Энэ үеэр хэд хэдэн байршилд замын хөдөлгөөн хаах юм. Тодруулбал, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06.00-18.00 цагийн хооронд автомашин зорчихгүй ажээ.

Түүнчлэн дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
- Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
- Төмөрчний гудамж
- Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаах ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.