НИЙГЭМНийгэм мэдээ
Баярын өдрүүдэд 335 хүүхэд төөрснийг олж, эсэн мэнд хүлээлгэн өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо.
Тэгвэл эл өдөр нийт хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллуулсан юм.
Өчигдрийн байдлаар эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгч ажилласан байна.
Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд зориулан өчигдөр хүүхэд төөрвөл олоход хялбар бугуйвч тарааж, цагдаагийн бие бүрэлдэхүүн найман байршилд ажилласан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эх нь юугаа харж ангайж явдаг юм хүүхдээ хараад явж чаддагүй бөөн ажил болгоод ямарч хариуцлага байхгүй арай л хөлдүү юмаа