НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Жүдо бөхийн Гранпри тэмцээнээс Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Гранпри тэмцээн Тажикистаны нийслэл Душанбед эхэлсэн билээ. Тэгвэл эл тэмцээний 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд ОУХМ Б.Баасанхүүтэй учраа таарсан байна. Ийнхүү манай улсын хоёр тамирчин хоорондоо барилдсан юм. Тэдний хувьд өнгөрсөн жил болон энэ жилийн Антальягийн "Их дуулга"-д хоорондоо барилдаж байв. Улмаар хожлын харьцаа 1:1 болж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.