ДЭЛХИЙНИЙГЭМНийгэм мэдээ
Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданы охидын сургуулийн талбайг тохижууллаа

Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа /UNMISS/ нүүр номын хуудастаа Монголын энхийг сахиулагчдын талаар дурджээ.

Тодруулбал, манай улсаас энхийг сахиулагчид Бентиу хотын охидын сургуульд тоглоомын талбай тохижуулж өгчээ.

/UNMISS/-ын зүгээс "Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүд Бентиу хотын охидын сургуулийн гадна талбайг тохижууллаа. Тэ бичгийн хэрэгсэл, хувцас, өөрсдийн гараар хийсэн тоглоомууд хандивлав. Сургуулийн хамт олны өмнөөс талархлаа. Энхтайван ийм зүйлээс эхэлдэг" хэмээн мэдээлж, онцолжээ.



Тус улсад энхтайвныг тогтоохоор 73 улсын 20 орчим мянган энхийг сахиулагч багаагаас манай улсын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.